Thursday, October 15, 2015

Deliberative Dеmосгасу

АНУ-ын Стенфордын их сургуулийн багш, Зөвлөлдөх ардчилал төвийн захирал Жэймс С Фишкиний бүтээл Хүмүүс үзэл бодлоо илэрхийлэхүй номыг УИХ-ын гишүүн асан, АНУ-ын Стэнфордын их сургуулийн судлаач Г.Занданшатар монгол хэлнээ хөрвүүлжээ. Судлаач Г. Занданшатар өмнө нь зохион байгуулсан Үндсэн хууль ба Зөвлөлдөх ардчилал онол практикийн бага хурлын үр дүн, ач холбогдлыг улам тодотгож,энэхүү Хүмүүс үзэл бодлоо илэрхийлэхүй номыг хөрвүүлсэн байна.
Тус номын нээлт өчигдөр болж өнгөрсөн бөгөөд нээлтэд Стэнфордын Их сургуулийн профессор Жэймс С. Фишкин өөрийн биеэр ирж оролцсон юм. Олон улсын туршлагад тулгуурлан манай орны өнөөгийн улс төр, нийгэм эдийн засгийн нөхцөл байдалтай төстэй орнууд Зөвлөлдөх ардчилалын хэлбэрийг хэрхэн хэрэгжүүлж байгааг энэхүү номд тод томруун харуулсан байна. Зөвлөлдөх ардчиллын аргачлалыг Монгол Улсад нэвтрүүлснээр иргэд тэгш эрхтэй мэдээлэл хүртэж, асуудлыг оновчтой шийдэх боломж бүрдэнэ. Ингэснээр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хүрээнд томоохон өөрчлөлт, дэвшил бий болж, оюун санааны түвшинд хувьсал гарах юм.
Номынхоо талаар АНУ-ын Стэнфордын их сургуулийн судлаач Г.Занданшатар Сүүлийн жилүүдэд Зөвлөлдөх ардчилал гэж юу вэ, онцлог, Монгол оронд бий болох боломжтой эсэх талаар судалгааны ажил их явуулж байгаа. Тиймээс энэ онд Үндсэн хууль ба Зөвлөлдөх ардчилал онол практикийн бага хурлыг зохион байгуулсан. Энэ хуралд улс төр судлаач, улс төрийн намын төлөөллүүд гадаад, дотоодын эрдэмтэд, оюутнууд гэх мэт нийгмийн бүхий л давхаргынхныг оролцуулсан үйл ажиллагаа болсон. Үүнээс үүдэн энэхуү номыг хөрвүүлэх, Зөвлөлдөх ардчилал гэх ойлголтыг олонд таниулж, ойлгуулах хэрэгцээ шаардлага их байсан учир орчуулсан. Нэг ёсондоо энэ бол Зөвлөлдөх ардчилал нэр томьёог ойлгох, таних хүсэлтэй хэн бүхний ширээний ном байх юм хэмээн ярилаа.

No comments:

Post a Comment

Ангилал

10.20 2012.09.08 2012.09.15 2013 2013.02.25 2014 Citizen Participation Deliberative Dеmосгасу Deliberative роlling discussion e-government facilitator FOCE Good Neighbors IRI James S. Fishkin KAS Legatum Prosperity Index news OHXC plebiscitis referendum SDC sound Status neutrality Switzerland V www.khural.mn А.Саруул Баг Багануур дүүрэг Багахангай дүүрэг баримт бичиг Бат-Очир БАТТҮВШИН Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Бүх нийтийн санал асуулга Бямбадоржийн ЧИЛГЭР видео Газар шинэчлэн зохион байгуулах гарын авлага Д.Баттулга Дархан-Уул аймаг Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн Тамгын газар Жишиг хороолол захирамж Зөвлөлгөөн Зөвлөлдөх Ардчилал Зураглал Зууны мэдээ илтгэл ИНХ ИНХ-ын үлгэрчилсэн дүрэм Иргэдийн оролцоо Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн сайн дурын бүлэг Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэдийн хурлын төлөөлөгчид Иргэн Ламжав Иргэний танхим Либерал хаус Манай хороо-Миний оролцоо Манай хороо-Хоггүй орчин Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил Мэдээлэл Налайх дүүрэг Нийтийн зар мэдээний тогтолцоо Нийтийн зар мэдээний тухай хууль Нийтийн зар мэдээний хууль Нийтийн санал хураалтын хууль НИТХ Ном Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан Орхон аймаг Өглөөний цай Санал асуулга Сонгинохайрхан дүүрэг Судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг ТББ Тогтоол Төв аймгийн Зуунмод сум төсвийн хэлэлцүүлэг төслийн хэлэлцүүлэг Төсөв Төсөл Удирдамж Улаанбаатарын дүрэм Уралдаан Урилга Урлаг Урлаг Хөгжлийн Төлөө УТБА үзэл баримтлал үлгэрчилсэн дүрэм - журам Хан-Уул дүүрэг ХАРХҮҮ Доноров Ховд аймгийн Иргэдийн Хурал Хог хаягдал Хороо хорооны иргэдийн нийтийн хурлын журам хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн журам Хорооны иргэний танхимын үлгэрчилсэн дүрэм Хорооны үлгэрчилсэн дүрэм Хотын гудамж Хотын гудамж - Миний нутаг Хөрөг хуулийн төсөл Хүн ам Хэлэлцүүлэг Хэнтий аймаг Цагийн Хүрд Хөтөлбөр Ч.Сосормаа Чингэлтэй дүүрэг Швейцарийн хөгжлийн агентлаг Шилэн данс Шилэн дансны тухай хууль Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Шууд ардчилал хүрээлэн Эрүүл аюулгүй байдлын индекс ярилцлага