Нүүдэл шийдэл нэвтрүүлэг Монгол улс төвийн сахих бодлоготой болох нь зөв үү гэдэг сэдвийг хөнджээ.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Монгол улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хуулийн төслийг санаачилж УИХ-д энэ сарын 19-д өргөн барьсан. Үүнийг байнгын хороо хэлэлцэх ёстой. Гадаад дотоод төрийн бодлогыг тодорхойлох нь УИХ-ын онцгой бүрэн эрхийн асуудал байдаг. Тиймээс энэ бодлогыг, хуулийг батлах бүрэн эрх УИХ-д хадгалагдана. Тиймээс УИХ үүнийг олон талаас нь хариуцлагатай хандаж шийдэх байх.
Улс төрийн намуудаас байр сууриа илэрхийлээгүй байна. Байр суурь илэрхийлэхгүй бол хуулийн төсөл хэлэлцэгдээд явна. Энэ хуулийн төсөлтэй холбоотой МУ-ын үндэсний аюулгүй байдлын хууль өөрчлөлт орно, гадаад бодлогын үзэл баримтлалд өөрчлөлт орно. Улс орны тулгуур язгуур эрхтэй холбоотой бичиг баримт болно. Ер нь төвийг сахина гэдэг бол дайн зэвсэгт мөргөлдөөнтэй холбоотой асуудал шүү дээ. Дайны асуудалд тухайн орон хэрхэн хандах бэ гэсэн үг.
No comments:
Post a Comment