2015 оны 10 дугаар сарын 2-ноос 7-ны хооронд Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суугаа Элчин сайд Ч.Сосормаа хавсран суух, хавсран хариуцах Аргентин, Болив, Гондурас, Колумб, Коста Рика, Эквадор, Перу, Парагвай, Сальвадор, Чили, Уругвай зэрэг нийт 11 орны Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, түр хамаарагч нартай уулзаж, Монгол Улс байнгын төвийг сахих бодлогын талаар танилцуулав.
Уулзалтуудын үеэр Элчин сайд Ч.Сосормаа “Монгол Улс байнга төвийг сахих тухай” тогтоолын төсөл, энэ талаарх санамж бичгийг гардуулан өгөв. Түүнчлэн тэрбээр уг тогтоолыг манай улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж буйг уламжилж, тогтоолын төслийг дэмжих, хамтран зохиогчоор орохыг дээрх орны ДТГ-ын тэргүүд, түр хамаарагч нараас хүсэв.
No comments:
Post a Comment