2015 оны 10 дугаар сарын 2-нд Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суугаа Элчин сайд Ч.Сосормаа Бразилийн Гадаад харилцааны яамны Олон улсын байгууллагын газрын дарга Элчин сайд ноён П. Фонтейра болон тус газрын харьяа НҮБ-ын хэлтсийн дарга ноён Э.Гарсиа нартай уулзаж, Монгол Улс байнгын төвийг сахих бодлогын талаар танилцуулав.
Уулзалтын үеэр Элчин сайд Ч.Сосормаа “Монгол Улс байнга төвийг сахих тухай” тогтоолын төсөл, энэ талаарх санамж бичгийг бразилийн талд гардуулан өгч уг тогтоолыг манай улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж буйг уламжлав. Түүнчлэн Элчин сайд Ч.Сосормаа тогтоолын төслийг дэмжиж, хамтран зохиогчоор орохыг бразилийн талаас хүсэв.
Эх сурвалж : Элчин сайд Ч.Сосормаа Монгол Улс байнгын төвийг сахих бодлогын талаар танилцуулав
No comments:
Post a Comment