Friday, July 29, 2016

Хонх - жүжигчилсэн тоглолт

26 жилийн өмнө Ардчилсан хувьсгалыг цуурайтуулж байсан “Хонхны дуу” өдгөө ч бид бүхний сэтгэл зүрхэнд эгшиглээстэй. “Бидний араншин”,” Үүлэн чөлөөний нар”, “Хотын гудамж”, “Алтан хавчаар”, “Рашаантын 18”, “Албан тасалгааны цонхоор” зэрэг олон дуугаар Улаанбаатар чуулгын бүжигчид, A Sound хамтлаг болон бусад жүжигчдийн бүтээсэн мюзикл амжилттай боллоо.

Friday, May 20, 2016

Иргэн Таны оролцоо - Ардчиллын баталгаа

Иргэн Таны оролцоо - Ардчиллын баталгаа гарын авлагыг
Улс төрийн Боловсролын Академийн сургалтанд зориулан
иргэдийн сонгуулийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор
Конрад-Аденауэр-Сангаас санхүүжүүлж хэвлэн гаргажээ.
Иргэдийн оролцоо нь ардчиллын тулгуур үндэс юм. Ардчилсан нийгэмд иргэд төрийн үйл хэрэгт оролцох өргөн эрхээр хангагдсан байдаг. Иргэдийн оролцоо нь иргэдийн зүгээс улс төрийн системийн бүх түвшинд шийдвэр гаргах үйл явцад нөлөөлөх үйл ажиллагаа юм. Иргэд төрийн үйл хэрэгт оролцсоноороо эрх баригчдын эрх мэдлийг хязгаарлаж, дур зоргоороо авирлах үйлдлийгтаслан зогсооно. Ингэснээр төр, засаг цөөн хэдэн хүнд бус иргэд бид бүхний төлөө үйлчлэх болно. Иргэд улс төрд оролцохын тулд мэдээллээр хангагдсан байх хэрэгтэй. Үүнд туслах гол хэрэгсэл нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл юм. Ардчилсан нийгэмд ч иргэд ганц нэгээрээ улс төрийн шийдвэрт нөлөөлөх боломжгүй байдгаас нийтлэг сонирхлын үндсэн дээр эвлэлдэн нэгддэг. Улс төрийн нам, сонирхлын бүлэг, иргэдийн үүсгэл санаачлагын хөдөлгөөнд эвлэлдэн нэгдэж, иргэд ашиг сонирхлоо тодорхой шаардлагын хэлбэрээр томъёолон илэрхийлж дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө зүтгэдэг.

Monday, May 2, 2016

Нийтийн сонсголын тухай хууль, Захиргааны Ерөнхий хууль, Шилэн дансны тухай хууль дахь зохицуулалт

Ерөнхийлөгчийн Тамгын газар Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй Иргэний оролцоо төслийн хүрээнд Иргэдийн оролцооны эрх зүйн орчин, оролцоог идэвхжүүлэх арга зам сургалтыг нийслэл, дүүргийн ЗДТГ-ын удирдах ажилтнууд, хэлтсийн дарга нар, олон нийттэй харилцах ажилтан, иргэний оролцооны хжилтнуудын дунд зохион байгууллаа.
Сургалтанд Нийтийн сонсголын тухай хууль, Захиргааны Ерөнхий хууль, Шилэн дансны тухай хууль дахь зохицуулалт сэдвээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын ахлах референт Н.Мөнхцэлмэг илтгэл тавилаа.

Монгол Улсын хууль тогтоомж дахь иргэний оролцооны заалтуудын хэрэгжилтийн мониторинг

Ерөнхийлөгчийн Тамгын газар Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй Иргэний оролцоо төслийн хүрээнд Иргэдийн оролцооны эрх зүйн орчин, оролцоог идэвхжүүлэх арга зам сургалтыг нийслэл, дүүргийн ЗДТГ-ын удирдах ажилтнууд, хэлтсийн дарга нар, олон нийттэй харилцах ажилтан, иргэний оролцооны хжилтнуудын дунд зохион байгууллаа.
Сургалтанд Монгол Улсын хууль тогтоомж дахь иргэний оролцооны заалтуудын хэрэгжилтийн мониторинг сэдвээр
Монголын Хуульч Эмэгтэйчүүдийн Холбооны судалгааны багийн гишүүн С.Ганцэцэг илтгэл тавилаа.

Иргэдийн оролцооны эрх зүйн орчин, оролцоог идэвхжүүлэх арга зам - сургалт

Ерөнхийлөгчийн Тамгын газар Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй Иргэний оролцоо төслийн хүрээнд Иргэдийн оролцооны эрх зүйн орчин, оролцоог идэвхжүүлэх арга зам сургалтыг нийслэл, дүүргийн ЗДТГ-ын удирдах ажилтнууд, хэлтсийн дарга нар, олон нийттэй харилцах ажилтан, иргэний оролцооны хжилтнуудын дунд зохион байгууллаа.

Гунтер Хаузер: Европын орнуудын төвийг сахих, эвсэлд үл нэгдэх бодлого

Конрад-Аденауэр Сангаас ивээн тэтгэж Стратегийн судалгааны хүрээлэнээс эрхлэн ЕВРОПЫН ОРНУУДЫН ТӨВИЙГ САХИХ, ЭВСЭЛД ҮЛ НЭГДЭХ БОДЛОГО сэдэвт номыг орчуулан хэвлүүлж уншигч таны оюуны мэлмийд өргөн барьж байна.
Энэхүү товхимол нь Монгол улсын байнга төвийг сахих статусын тухай хуулийн төсөл УИХ-д өргөн баригдаад байгаа хугацаатай давхцаж байгаагаараа онцлогтой төдийгүй Монгол Улсын гадаад бодлогын анхаарал татаад байгаа асуудлаар эрдэм, шинжилгээ, судалгааны байгууллагууд цуврал үйл ажиллагаа зохион байгуулж байгаагийн нэгэн бүрэлдэхүүн хэсэг билээ.

Wednesday, April 27, 2016

Төсвийн мэдээллийг иргэдийн хэрэгцээнд хэлэлцүүлэг өрнөлөө

Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн (БНОУХ), Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөрийн хүрээнд “Төсвийн мэдээллийг иргэдийн хэрэгцээнд” хэлэлцүүлгийг 2016 оны 4 дүгээр сарын 26-нд Хангарьд ордны хурлын их танхимд зохион байгууллаа.
Уг хэлэлцүүлгээр БНОУХ-гийн төсвийн ил тод байдлыг сайжруулж, иргэдэд хүртээмжтэй болгох “иргэний төсөв” бүхий аргачлалыг нэвтрүүлэх иргэний нийгмийн санаачлагыг дэмжих ажлын үр дүнгээс танилцууллаа.

Tuesday, April 26, 2016

Иргэний төсвийн ойлголт олон улсын түвшинд

Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн ажилтан Д.Монголжингоо

Иргэний төсвийн ойлголт олон улсын түвшинд

Иргэний төсвийн гарын авлага

Ил тод байдал сан ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Цэрэнжав

Иргэний төсвийн гарын авлага

Баянзүрх дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн ил тод байдал - судалгааны үр дүн

Баянзүрх дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн ил тод байдал - судалгааны үр дүн

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн төсвийн ил тод байдлын тухай хэрэгслийг боловсруулсан туршлага

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн төсвийн ил тод байдлын тухай хэрэгслийг боловсруулсан туршлага

Цэцэрлэгийн төсвийн инфографик

Цэцэрлэгийн төсвийн инфографик

Wednesday, April 20, 2016

Хороодын ИНХ-ын дарга нар зөвлөлдлөө

Нийслэлд багагүй бүтээн байгуулалт хийж, нийгэмд тодорхой өнгө төрх нэмж ажилладаг Чингэлтэй дүүргийн хороодын Иргэдийн нийтийн хурлын дарга нар ээлжит зөвлөлдөх уулзалтаа хийлээ. Дүүргийн цагдаагийн II хэлтэс дээр болсон уг хуралд 19 хорооны Иргэдийн нийтийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга, тэргүүлэгчид оролцсон бөгөөд энэхүү уулзалтыг улирал бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ арга хэмжээг ИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс удирдан зохион байгуулж, нийт 80 гаруй албан хаагч хамрагдан санал бодлоо солилцлоо. Уг хуралдааныг Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ нээж, цаашдын ажилд нь амжилт хүслээ. Хурлын үеэр дүүргийн ИТХ-ын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал Иргэдийн нийтийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн хүрээнд түүний бодлого зорилт, цаг үеийн мэдээ, хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан тавьжээ.
Б.Зул
Үндэсний шуудан 2016.04.21 №080 (2521)

Tuesday, April 12, 2016

Би хэнхэг

Зууны мэдээ, 2016.04.13 №74 Д.ДОРЖПАГМА Би хэнхэг
Би хэнхэг. Үүнийгээ хэнээс ч нуудаггүй. Бусдын сайн сайхны төлөө дуугарахдаа үг харамладаггүйгээрээ харин ч омогшдог. Гагцхүү одоо олуулаа нийлээд өөрчлөх, бүтээх юмсаан гэсэн хүсэлдээ "шатаж" явна. Манай залуусын дийлэнх нь хурал, зөвлөгөөнд өвөө, эмээ нар л дуртайдаа очиж сууна биз, хэн тэгж хэнхэг царайлаад орон нутгаа хөгжүүлэх энэ тэр гээд яриад явж байдаг юм хэмээн ханддаг. Зарим нь бүүр ичдэг, зугтаадаг. Эсгий хийх газар нохой хэрэггүй гэгчээр надаар дутав гэж өөрийгөө өмөөрдөг.

Monday, April 11, 2016

Монгол улсын байнга төвийг сахих бодлого ба Монгол-Европын харилцаа сэдэвт уулзалт-хэлэлцүүлэг

Конрад-Аденауэр-Сан болон Стратегийн судалгааны хүрээлэн хамтран Монгол Улсын байнга төвийг сахих бодлого ба Монгол-Европын харилцаа сэдэвт уулзалт-хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Sunday, March 27, 2016

Элчин сайд Лувсангийн Эрдэнэчулуун

Аливаа тусгаар тогтносон улс орны гадаад харилцаа, тэр тусмаа тухайн улсын олон улсын тавцанд баримтлах бодлогын чиг хандлага, тухайн улстай төдийгүй гадаад улс орнуудад хамгийн их сонирхол татсан сэдэв байдаг. Сүүлийн үед яригдаад байгаа төвийг сахих хуулийн талаар гадаад бодлогын туршлагатай мэргэжилтнүүд маань юу гэж хэлж байгаа бэ? Тэдний үзэл бодол, байр суурь ямар байгаа талаар Хүний аюулгүй байдлын судалгааны төвийн тэргүүн, Монгол Улсын Гадаад хэргийн сайд асан, Элчин сайд Лувсангийн Эрдэнэчулуунтай Хар хайрцаг нэвтрүүлэгт хөтлөгч Г.Бат-Эрдэнэ хөөрөлджээ.

Monday, February 15, 2016

О.Дорж: 70 настай малчин дарга нартай шүүхдээд ялдаг юм байна.

Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн Монгол Улсын гавьяат малчин О. Дорж 9 удаагийн шүүх хуралд албан тушаалтнуудын эсрэг заргалдаж, 2 жилийг үджээ. Энэ хугацаанд үзэж, туулсан бүхнээ олон нийтэд хүргэх гэж төөрч, будилсан ч цөхрөлгүй эрж хайсаар Шүүхийн ерөнхий зөвлөлийг олж ирсэн нь энэ. Өдгөө 70 насны сүүдэр зооглож яваа иргэн О.Дорж шүүх хурлын танхимд алга ташиж, сэтгэгдлээ илэрхийлмээр байсан ч өмгөөлөгч нь хориглосны улмаас дуугарч чадаагүйгээ учирлав. Өөрийнх нь хэлснээр үхсэн ч үр хойчид нь үе дамжин яригдахаар үйл явдал тохиосон гэх түүний яриаг хүргэж байна.

Monday, February 8, 2016

Есөн нэгж талбарт гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулахаар батлав.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 2 дугаар сарын 08-нд болсон  ээлжит хуралданаар Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах төслийн 9 талбарыг баталлаа. Газар шинэчлэн зохион байгуулах гэдэг нь  иргэн болон аж ахуйн нэгжүүд өөрийн өмчлөлийн газраас инженерийн болон нийгмийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтад шаардлагатай газрыг хувь нийлүүлэн гаргаж орчин нөхцөлөө сайжруулах үйл ажиллагааг тэдний хүсэлт, оролцоо, шийдвэрт үндэслэн төсөл болгон хэрэгжүүлэхийг хэлдэг. Яг ийм хэлбэрээр амьдрах орчноо сайжруулахыг хүссэн 34 000 гаруй иргэн Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн нэгжид хандан хүсэлт гаргасан байна.  Тэдгээрээс иргэдийн бүлэг, түр зөвлөлөө байгуулсан байршлуудад төслийг хэрэгжүүлэхээр сонгож иргэдийн оролцоотой хэсэгчилсэн төлөвлөгөөг боловсруулжээ.

Wednesday, February 3, 2016

e-government

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Нийгмийн дэвшил эмэгтэйчүүдийн хөдөлгөөн ТББ хамтран НҮБ-ын Ардчилсан сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй Цахим засаглалаар дамжуулан хууль боловсруулах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь төслийн хүрээнд цахим засаглал платформын нээлт өнөөдөр Төрийн ордонд болов.
Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар хууль, тогтоолын төслийг өргөн мэдүүлэхийн өмнө олон нийтээр хэлэлцүүлэхэд зориулагдсан тусгай платформын нээлт болж байгаа талаар танилцууллаа.

Ангилал

10.20 2012.09.08 2012.09.15 2013 2013.02.25 2014 Citizen Participation Deliberative Dеmосгасу Deliberative роlling discussion e-government facilitator FOCE Good Neighbors IRI James S. Fishkin KAS Legatum Prosperity Index news OHXC plebiscitis referendum SDC sound Status neutrality Switzerland V www.khural.mn А.Саруул Баг Багануур дүүрэг Багахангай дүүрэг баримт бичиг Бат-Очир БАТТҮВШИН Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Бүх нийтийн санал асуулга Бямбадоржийн ЧИЛГЭР видео Газар шинэчлэн зохион байгуулах гарын авлага Д.Баттулга Дархан-Уул аймаг Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн Тамгын газар Жишиг хороолол захирамж Зөвлөлгөөн Зөвлөлдөх Ардчилал Зураглал Зууны мэдээ илтгэл ИНХ ИНХ-ын үлгэрчилсэн дүрэм Иргэдийн оролцоо Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн сайн дурын бүлэг Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэдийн хурлын төлөөлөгчид Иргэн Ламжав Иргэний танхим Либерал хаус Манай хороо-Миний оролцоо Манай хороо-Хоггүй орчин Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил Мэдээлэл Налайх дүүрэг Нийтийн зар мэдээний тогтолцоо Нийтийн зар мэдээний тухай хууль Нийтийн зар мэдээний хууль Нийтийн санал хураалтын хууль НИТХ Ном Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан Орхон аймаг Өглөөний цай Санал асуулга Сонгинохайрхан дүүрэг Судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг ТББ Тогтоол Төв аймгийн Зуунмод сум төсвийн хэлэлцүүлэг төслийн хэлэлцүүлэг Төсөв Төсөл Удирдамж Улаанбаатарын дүрэм Уралдаан Урилга Урлаг Урлаг Хөгжлийн Төлөө УТБА үзэл баримтлал үлгэрчилсэн дүрэм - журам Хан-Уул дүүрэг ХАРХҮҮ Доноров Ховд аймгийн Иргэдийн Хурал Хог хаягдал Хороо хорооны иргэдийн нийтийн хурлын журам хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн журам Хорооны иргэний танхимын үлгэрчилсэн дүрэм Хорооны үлгэрчилсэн дүрэм Хотын гудамж Хотын гудамж - Миний нутаг Хөрөг хуулийн төсөл Хүн ам Хэлэлцүүлэг Хэнтий аймаг Цагийн Хүрд Хөтөлбөр Ч.Сосормаа Чингэлтэй дүүрэг Швейцарийн хөгжлийн агентлаг Шилэн данс Шилэн дансны тухай хууль Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Шууд ардчилал хүрээлэн Эрүүл аюулгүй байдлын индекс ярилцлага