Friday, December 20, 2013

Цагийн Хүрд Хөтөлбөр. 12 сарын 20

Цагийн Хүрд Хөтөлбөр. 12 сарын 20
Архи согтууруулах ундааны зөвшөөрөл олгохгүй - НИТХ-АА-ны дарга Б.Энхболд

Sunday, December 8, 2013

Иргэд хуралдав

Нийслэлийн 152-хорооноос хамгийн олон цаг хуралдсан иргэдийн нийтийн хурал:
СБД-ийн 12-р хорооны ИНХурал 2013 оны 11.30 өдрийн 15:30 эхэлж иргэд ширээ тойрон сууж цай уун, 5 цаг хуралдаж өөрсдийнхөө тулгамдсан асуудлаа ярилцаж хорооны ИНХурлын дүрмийн төсөл, хорооны дүрмийн төсөлд санал асуулга явууллаа. Шинэчлэлийн Засгийн Газраас хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд иргэдийн оролцоог шийдвэр гаргах  түвшинд идэвхжүүлсэн ажил хэрэгч ярилцлага өрнөлөө.

Wednesday, December 4, 2013

Бүх нийтийн санал асуулгын дурсамж

Бүх нийтийн анхны санал асуулгын асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчид санал болгон танилцуулж, Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдоржийн дэмжилгээр 1945 онд уг санал асуулгад аав ээж, өвөө, эмээ нарынх нь зурсан гарын үсгийг Улсын Төв Архивын газрын архивын сангаас дурсамж болгон өгөх ажлыг зохион байгуулж, түүнийг иргэний оролцооны сургалтанд ашигласан нь олон нийтэд ихээхэн хүрсэн арга хэмжээ боллоо.
Анхны санал асуулгын тухай түүхэн баримтад киног видео хэлбэрт оруулан Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн бүх хороодод явуулсан сургалтанд үзүүлсэн нь сонирхолтой бөгөөд нөлөөтэй арга хэмжээ боллоо.

Monday, November 25, 2013

The Legatum Prosperity IndexTM

This year the Prosperity Index offers five consecutive years of comparable data. When assessing national prosperity, this allows us to step back from the twists and turns of specific circumstances and, instead, consider the general direction of travel.

Mongolia - The Paradox of Riches

Authors Peter Murrell and Chuluunbat Narantuya believe Mongolia's fate will turn on whether the culture that preserved civility and unity through the long, dark days of Soviet colonialism can mute the centrifugal forces of capitalism and globalism.

Legatum Prosperity Index

Нийслэлийн хороо тус бүрээр манайхны гаргаад байгаа Эрүүл, аюулгүй байдлын индекс моод болоод байна. Манай улс дэлхийн 142 орны дотор The 2013 Legatum Prosperity Index - ээр 57-д, Азидаа 12-т жагсаж явна.

Эрүүл аюулгүй байдлын индекс

Нийслэлийн Засаг дарга Нийслэлийн Эрүүл аюулгүй байдлын индексийн мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх тухай А/1012 тоот захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн Засаг даргын 2013 оны А/01 тоот захирамжаар батлагдсан  “Эрүүл аюулгүй байдлын индекс тооцох аргачлал”-ыг  хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эрүүл аюулгүй байдлын индексийг тооцох мэдээллийн тогтолцоог боловсруулж, Эрүүл аюулгүй байдлын индексийн шалгуур үзүүлэлтийг бодлогын 4 хүрээ буюу  Бодлогын хүрээ- Хүрээлэн буй орчин, дэд бүтцийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Бодлогын хүрээ- Нийгэм ба хүний хөгжлийг Нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн  хөгжлийн бодлогын хэлтэс, Бодлогын хүрээ -Эдийн засаг, санхүүг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Бодлогын хүрээ- Засаглалыг Нийслэлийн ЗДТГ-ын Нутгийн  захиргааны удирдлагын хэлтэс хариуцна.

Tuesday, November 19, 2013

Хуулийн үзэл баримтлал

Өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний Танхимд Нийтийн санал хураалтын тухай хуулийн үзэл баримтлал, Нийтийн зар мэдээний хуулийн үзэл баримтлалуудын талаар хэлэлцүүлэг болов.

Нийтийн санал хураалтын хуулийн үзэл баримтлал

Монгол улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний Танхимд Нийтийн санал хураалтын тухай хуулийн үзэл баримтлалын талаар хэлэлцүүлэг болов.

"Нийтийн зар мэдээний хууль"-ийн үзэл баримтлал

Нийтийн зар мэдээний хууль гэдэг нь иргэдийн бүрдүүлсэн татварын хөрөнгөөр санхүүжиж, иргэдийн өмнөөс улсын сан хөмрөгийг захиран зарцуулах болон нийгмийн баялгийг шударгаар хуваарилах үүрэг хариуцлага хүлээн сонгогдож, эмхлэн байгуулагдсаны хувьд төрийн зүгээс:
  1. нийтийн эрх ашигт хамааралтай бүхий л зар, мэдээ, мэдээллийг төрөлжүүлэн ангилж, иргэддээ нээлттэй, боломжийн бүхий л арга хэрэгслийг дайчлан мэргэшсэн бүтэц бий болгон хүртээж байх,
  2. ингэснээр иргэд төрийн үйл ажиллагааг хянах, шийдвэр гаргах явцад оролцох боломжийг бодитоор нь бүрдүүлэн өгөх,
  3. иргэдэд хараат бусаар шийдвэр гаргах, шаардлагатай үед төрийн бодлогыг нийтийн эрх ашгиг хамгаалах зорилгоор засаж залруулах нөхцлөөр хангах үүднээс төрийн зүгээс иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг албан ёсоор хариуцлагажуулж, төрийн үүрэг хариуцлагыг тодорхой болгож өгөх тухай хууль мөн.
  4. Төсвийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах зэргээр санхүүжиж байгаа хувийн хэвшлийнхэн, төрийн ба орон нутгийн өмчит компаниуд, Монгол улсыг дэмжихэд зориулан гадаадын ба олон улсын улсын төсвөөс санхүүжиж буй, нэгэнтээ Монгол улсын хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй гадаад, дотоодын ТББ зэрэг байгууллагууд энэхүү хуулинд захирагдах болно.

Saturday, November 16, 2013

Том төрөөс ухаалаг төр уруу

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулсан Том төрөөс ухаалаг төр уруу сэдэвт Үндэсний зөвлөлдөх уулзалт өнөөдөр Төрийн ордонд эхэллээ.
Уг зөвлөлдөх уулзалтыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан  нээж үг хэлсэн бөгөөд Энэ уулзалтаар амжилт ололтоос  илүү алдаа, тулгамдаж буй асуудал, хөгжилд хүрэх арга замыг тодорхойлох нь  чухал гэлээ. Үндэсний хэмжээний уг уулзалтад шийдвэр гаргагчид, бизнесийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, ТББ, орон нутгийн төлөөлөгчид, хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөл  нийт 800 орчим хүн оролцож байгаа бөгөөд Үндэсний зөвлөлдөх уулзалтын хүрээнд таван салбар хуралдаан хуралдах юм.

Sunday, November 10, 2013

БЗД-ийн 1-р хорооны Иргэдийн оролцоотой төсөв - 2014

Нийслэлийн Засаг даргын "Иргэний оролцоотой төсөв-2014" хэлэлцүүлэг зохион байгуулах тухай А/984 тоот захирамжийн дагуу нийслэлийн ирэх оны төсвийн төсөлд иргэдийн саналыг тусгах ажил үргэлжилж байна. Хуваарийн дагуу 11 сарын 10-ны 15 цагаас Баянзүрх дүүргийн  1-р хороонд Иргэний оролцоотой төсөв – 2014 хэлэлцүүлэг  болж иргэдээс авсан саналын хуудсанд хамгийн олон санал авсан бүтээн байгуулалтын ажлыг танилцуулж, иргэдээр хэлэлцүүллээ. Хэлэлцүүлэгт НИТХ-ын төлөөлөгч Г.Ганбаяр, Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, аялал жуулчлал, геологи уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Ц.Нямдорж нар оролцов.
Санал асуулгын дүнг 5 чиглэлээр 23 төрлөөр гаргасан байна.
Хорооны нийт өрхийн  20% оролцуулан урьдчилсан байдлаар дүнг гаргаж 306 саналыг уншуулахад доорхи байдлаар гарсан байна.

Thursday, November 7, 2013

Нийслэлийн Жишиг гудамж

Иргэн танд эрх шилжиж байна. Нийслэлийн 152 хорооны бүх иргэд Иргэдийн оролцоотой төсөв-2014санал асуулгад хамрагдаж байна. Энэ нь нийслэлчүүд ирэх жилийнхээ буюу 2014 оны төсвийн зураглалыг, иргэдийн оролцоонд тулгуурлан нарийн чанд гаргаж төсвийг өндөр үр ашигтай зарцуулж, амьдарч буй орчноо өөрсдийн оролцоотой хөгжүүлж сайжруулах зорилготой билээ. Яг энэ үйл ажиллагаатай зэрэгцэн Чингэлтэй дүүргийн XXI хорооны 46-р гудамжны оршин суугчид арван гуравхан сая төгрөгөнд багтааж чамгүй их ажлыг өөрсдийн хүчээр хийжээ. Энэ бол хий хоосон яриа биш,цаасан дээр бичээд сураггүй болдог сүржин нэр томёотой том том ажлууд биш, гарт баригдаж, нүдэнд үзэгдэх бодитой баримттай ажил үйл болж Жишиг гудамж хэмээн нэрлэгджээ. Иргэдэд хөрөнгө, эрх, хяналт гурвыг нь атгуулчихвал ирэх оны төсөв, бүтээн байгуулалтыг хүлээн авахад бэлэн байгаа нь энэ. Нийслэлчүүд бид анх удаагаа нийтийн санал асуулганд оролцож түүнийгээ хэлэлцэх гэж байна. Түүхэнд бичигдэх үйл хэрэг. Нийслэлчүүд бид монголдоо жишиг байх ёстой. Энэ өнөөдөр зөвхөн нэг гудамж. Маргааш олон олон гудамж, хороо, жишиг болох нь дамжиггүй. Хорооны хөгжил гудамжнаас. Хотын хөгжил хорооноос. Иргэн танд эрх шилжиж байна.
НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн зохион байгуулагч
Батлутын ӨЛЗИЙСАЙХАН

Wednesday, November 6, 2013

Төсвийн хэлэлцүүлгийн үеэр иргэдийг мэдээллээр хангах Иргэдийн хурлын төлөөлөгчдөд чиглэл өгч байна.

10:00 цагаас нийслэлийн Иргэний танхимд нийслэлээс анх удаа хэрэгжүүлж буй Иргэдийн оролцоотой төсөв-2014 хэлэлцүүлгийн хүрээнд Дүүрэг хорооны ИТХ-ын төлөөлөгчидтэй нийслэлийн удирдлагууд уулзаж, чиглэл өгч байна. Тус арга хэмжээнд Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нар оролцож байна.

Нийслэлийн төсвийн төсөлд санал авах хуудсыг өрх бүрт тарааж байна.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлэг албан ёсоор эхэллээ. Хэлэлцүүлгийг анкетын асуулга, цахим асуулга, хороодын шууд хэлэлцүүлэг гэсэн 3 төрлөөр зохион байгуулах бөгөөд 11 сарын 5-ны өдрөөс эхлэн санал авах хуудсыг нийслэлийн өрх бүрт тарааж байна. Дүүргийн хороодод явагдах хэлэлцүүлгийн санал авах хуудсыг хэсгийн ахлагч нар өрх бүрээр тарааж энэ сарын 8, 9–нд буцаан цуглуулна. Өрх бүрийн өгсөн саналыг тухайн хороон дээр автомат машинд уншуулан тоолж дүнг нэгтгэх юм.

Өрх бүрт төсвийн санал авах хуудас тараах ажил үргэлжилж байна.

Нийслэлийн Засаг даргын “Иргэний оролцоотой төсөв-2014 хэлэлцүүлэг зохион байгуулах тухай" А/984 тоот захирамжийн дагуу нийслэлийн 318,000 гаруй өрхөөс ирэх оны нийслэлийн төсөвт санал авах хуудсыг 152 хороогоор дамжуулан тарааж байна. Саналын хуудсаар бүтээн байгуулалтын 5 чиглэлээр иргэдийн саналыг авна. Энэхүү саналын хуудсыг зааврын дагуу бөглөснөөр иргэн та нийслэлийн төсвийн төслийг боловсруулах ажилд өөрийн хувь нэмрээ оруулж байна.

Төсвийн хэлэлцүүлгийн үеэр иргэдийг мэдээллээр хангах албан хаагчдад чиглэл өглөө.

Нийслэлийн Засаг даргын “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлэг зохион байгуулах тухай А/984 тоот захирамжийн дагуу нийслэлийн удирдлагууд 11 сарын 12-14-ний өдрүүдэд хороо бүрт болох хэлэлцүүлгийн үеэр иргэдийг мэдээллээр хангах Нийслэлийн нутгийн захиргааны албан хаагчидтай уулзлаа. Нийслэлийн 152 хороонд зохион байгуулах хэлэлцүүлгийг Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, дүүрэг, хорооноос томилогдсон ажилтнууд удирдан явуулах бөгөөд иргэдийг нэгдсэн мэдээллээр хангаж, төсвийн төсөлд саналыг нь авч ажиллана.

Иргэний оролцоотой төсөв-2014 хэлэлцүүлэг зохион байгуулах удирдамж

Иргэний оролцоотой төсөв-2014 хэлэлцүүлэг зохион байгуулах удирдамж

Monday, November 4, 2013

Нийслэл анх удаа иргэдийн оролцоотой төсөв батална.

Нийслэл анх удаа ирэх оны төсвийн төсөлд иргэдийнхээ оролцоог хангаж, санал авахаар “Иргэний оролцоотой төсөв-2014” кампанит ажил өнөөдрөөс эхэллээ. 12 хоногийн турш үргэлжлэх энэхүү хэлэлцүүлгийн үр дүнд нийслэлийн 2014 оны төсвийг иргэдийн оролцоонд тулгуурлан боловсруулж, төсвийг үр ашигтай зарцуулан, амьдрах орчин нөхцөлөө өөрсдийн оролцоотойгоор сайжруулах боломж бүрдэх юм. Иргэдийн оролцоог хангаж, санал авахаар өнөөдөр, маргааш нийслэлийн өрх бүрт тухайн хороонд шаардлагатай ажлыг 5 чиглэлээр жагсаан бичсэн дараахь саналын хуудсыг 152 хороогоор өрх бүрт тараана. Иргэд тухайн саналын хуудсыг зааврын дагуу бөглөж, хороондоо хамгийн хэрэгцээтэй гэж үзэж буй бүтээн байгуулалт, дэд бүтэц, нийгмийн үйлчилгээ зэргээс сонгон будна.

Иргэдийн санаачилгаар санал хураалт явуулах үлгэрчилсэн журмын танилцуулга

А.Саруул, "Шууд ардчилал"хүрээлэнгийн
гүйцэтгэх захирал
1. Журам гаргах үндэслэл:
"Бүгдээрээ хэлэлцэх буруугүй, Бүлээн усаар угаахад хиргүй..." "Долоо хэмжиж нэг огтол"
Иргэд зөвхөн сонгуулийн үеэр өөрсдийгөө төлөөлөх хүмүүст саналаа өгөөд, тэдэнд бүхий л шийдвэр гаргах эрхийг даатгаад орхих нь төлөөллийн ардчиллын мөн чанар. Төлөөллийн ардчилал иргэдийн улс төрийн ба эдийн засгийн аливаа шийдвэр гаргах ийнхүү хязгаарладаг сөрөг талтай. Иргэд 4 жилд ганц удаа эдгээр эрхээ бусдад даатгах гэж саналын хуудас бөглөх нь хангалтгүй хэрэг. Тэд эхлээд нэн ялангуяа өөрийн оршин суугаа баг, хорооныхоо асуудлыг өөрсдөө санаачлан, эсвэл захиргаанаас гаргасан тэдний эрх ашгийг хохироохоор аливаа шийдвэрт хориг тавин залруулах эрхтэй байх ёстой. Иймээс орон нутагт иргэдийн санаачилгаар санал асуулга явуулах энэхүү журмыг санал болгож байна.

Sunday, October 27, 2013

Хотын гудамж - Миний нутаг өдөрлөг боллоо.

Нийслэлийн өдрийг тохиолдуулан Соёл урлагийн их сургуулиас санаачлан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Хотын гудамж-Миний нутаг” өдөрлөгийг Анкарагийн гудамжинд /СУИС-ийн зүүн урд уулзвараас Зоос гоёл ХХК-ны баруун урд уулзвар/ зохион байгууллаа. Өдөрлөгт нийслэл, дүүргийн удирдлагууд, СУИС-ийн захирал Э.Сонинтогос болон СУИС-ийн үе үеийн төгсөгчид, оюутнууд, Анкара гудамжинд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн ажилчид болон нийслэлийн иргэд оролцлоо.

Thursday, October 24, 2013

Дүрэмгүй хот хуульгүй улстай адил

Хотын дарга Ерөнхийлөгчид ажлаа танилцуулахдаа ийн онцлов. Тиймээс Улаанбаатар хотын дүрэм гээчийг боловсруулж байгаа юм байна. Дэлхийн бусад улс орны туршлагаас харахд нийслэл нь төдийгүй жирийн хотууд нь ч өөрийн гэсэн дүрэмтэй түүндээ захирагдаж аж төрдөг ажээ. Тиймээс Улаанбаатар ч мөн дүрэмтэй болно. Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуульд нийцүүлэн шинэ дүрмээ боловсруулж, Улаанбаатарыг улсын зэрэглэлтэй хот болгох саналыг Засгийн газарт тавих ажээ. Хэн дуртай нь хаа дуртай газраа нутаглаж, бусдын эрх ашгийг  хөндөж барилга байшин барихыг хөгжил гэхгүй гэсэн байр суурийг хатуу хамгаалахаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл онцоллоо. Одоогийн байдлаар нийслэлд газраа өмчлөн аваагүй нэг сая нэг зуун мянган иргэн бий гэнэ. Тэднийг газартай болгож амжаагүй байтал хотод  газартай болохоор хөдөөгийн хүмүүс дураараа нүүн ирж, дуртай газраа өмчлөх гэсэн хандлага байгааг хотын дарга онцлоод ийм тохиолдолд хотод олон жил суурьшсан хүмүүсээ нэгдүгээрт тавина хэмээн мэдэгдлээ.

Wednesday, October 23, 2013

Санал бодлоо солилцлоо

НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс “Шууд ардчилал-Иргэний оролцоот” загвар хороодыг бий болгох ажлыг эхлүүллээ.Энэ хүрээнд нийслэлийн дүүргүүдээс тус бүр гурван хороог сонгон авах юм.
 Загвар хороо болгохоор сонгосон хороодын удирдлагуудтай уулзаж санал солилцох эхний уулзалтанд  Баянзүрх дүүргийн 4-р хорооны ИНХ-ын дарга П.Мандахбаяр, Засаг дарга Д.Оюунтуяа, 27-хорооны ИНХ-ын дарга Ц.Дулмаа, 28-р хорооны ИНХ-ын дарга Г.Ишхүү нар оролцож санал бодлоо солилцлоо.

Хуулийн төсөл, хөтөлбөр боловсруулах ажилд оролцохоор бүртгүүлсэн иргэдийн төлөөлөлтэй уулзав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хуулийн төсөл, хөтөлбөр боловсруулах ажилд оролцох сонирхолоо илэрхийлэн бүртгүүлсэн иргэдийн төлөөлөлтэй Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд уулзлаа. Уулзалтад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж, Ч.Сосормаа, Л.Эрхэмбаяр нар оролцлоо.

Хотын гудамж-миний нутаг - Дэлхийн Хот Улаанбаатар, №27

Thursday, September 26, 2013

Нэг сая төгрөгийн шагналтай уралдаанд оролцоорой

Та бүхнийг "Сайн засаглал ба ил тод байдал" сэдэвт гэрэл зургийн уралдаанд оролцохыг урьж байна. Уралдааны зорилго: Сайн засаглал, ил тод байдлын талаарх мэдээлэл, ойлголтыг иргэдэд ойртуулах, цаашлаад тэдгээрийг бэхжүүлэхэд иргэдийн оролцоог хөхиүлэн дэмжих, идэвхжүүлэх юм. Уралдааны шагнал: Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг шалгаруулж 2013 оны 10 дугаар сарын 10-нд шилдэг бүтээлийн үзэсгэлэнг Монгол Улсын Төрийн түүхийн музейд гаргана. 1-р байр (1 хүн): 1,000,000 төгрөг 2-р байр (1 хүн): 500,000 төгрөг 3-р байр (1 хүн): 300,000 төгрөг

Wednesday, September 25, 2013

Орон нутгийн хөгжлийн сан

Орон нутгийн хөгжлийн сангийн үйл явцад иргэдийн оролцоог хангаж буй байдалд үнэлгээ хийн, иргэдийн оролцоог хязгаарлаж буй аливаа хууль, тогтоомж, журам дүрмийг өөрчлөх, шинэчлэх, хүчингүй болгох зорилготой үзэл баримтлал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан Иргэний танхимд боллоо.

Ангилал

10.20 2012.09.08 2012.09.15 2013 2013.02.25 2014 Citizen Participation Deliberative Dеmосгасу Deliberative роlling discussion e-government facilitator FOCE Good Neighbors IRI James S. Fishkin KAS Legatum Prosperity Index news OHXC plebiscitis referendum SDC sound Status neutrality Switzerland V www.khural.mn А.Саруул Баг Багануур дүүрэг Багахангай дүүрэг баримт бичиг Бат-Очир БАТТҮВШИН Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Бүх нийтийн санал асуулга Бямбадоржийн ЧИЛГЭР видео Газар шинэчлэн зохион байгуулах гарын авлага Д.Баттулга Дархан-Уул аймаг Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн Тамгын газар Жишиг хороолол захирамж Зөвлөлгөөн Зөвлөлдөх Ардчилал Зураглал Зууны мэдээ илтгэл ИНХ ИНХ-ын үлгэрчилсэн дүрэм Иргэдийн оролцоо Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн сайн дурын бүлэг Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэдийн хурлын төлөөлөгчид Иргэн Ламжав Иргэний танхим Либерал хаус Манай хороо-Миний оролцоо Манай хороо-Хоггүй орчин Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил Мэдээлэл Налайх дүүрэг Нийтийн зар мэдээний тогтолцоо Нийтийн зар мэдээний тухай хууль Нийтийн зар мэдээний хууль Нийтийн санал хураалтын хууль НИТХ Ном Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан Орхон аймаг Өглөөний цай Санал асуулга Сонгинохайрхан дүүрэг Судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг ТББ Тогтоол Төв аймгийн Зуунмод сум төсвийн хэлэлцүүлэг төслийн хэлэлцүүлэг Төсөв Төсөл Удирдамж Улаанбаатарын дүрэм Уралдаан Урилга Урлаг Урлаг Хөгжлийн Төлөө УТБА үзэл баримтлал үлгэрчилсэн дүрэм - журам Хан-Уул дүүрэг ХАРХҮҮ Доноров Ховд аймгийн Иргэдийн Хурал Хог хаягдал Хороо хорооны иргэдийн нийтийн хурлын журам хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн журам Хорооны иргэний танхимын үлгэрчилсэн дүрэм Хорооны үлгэрчилсэн дүрэм Хотын гудамж Хотын гудамж - Миний нутаг Хөрөг хуулийн төсөл Хүн ам Хэлэлцүүлэг Хэнтий аймаг Цагийн Хүрд Хөтөлбөр Ч.Сосормаа Чингэлтэй дүүрэг Швейцарийн хөгжлийн агентлаг Шилэн данс Шилэн дансны тухай хууль Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Шууд ардчилал хүрээлэн Эрүүл аюулгүй байдлын индекс ярилцлага