Ардчиллын сүлд дуу болсон Хонхны дуу олон нийтэд хүрсний 25 жилийн ой өнөөдөр тохиож байна. Өдгөөгөөс 25 жилийн өмнө Хонх хамтлаг Хонхны дуугаа тухай үеийн Хүүхэд залуучуудын театрын гадна талбайд дуулж анх удаа олон нийтийн хүртээл болгож байсан бол өнөөдөр Хонх хамтлагийн зохиосон дуунуудыг монголын рок хамтлагын төлөөлөл болсон залуус Улаанбаатар чуулгын гадна талбайд дуулж амилууллаа.
- НИТХ
- Тэргүүлэгчид
- Төлөөлөгчид
БААТАРХҮҮ
БАТ-ҮҮЛ
БАТ-ЭРДЭНЭ
БАЯРАА
САНДАГ-ОЧИР
ҮНЭН
- Фото альбом
- Шууд ардчилал
- Иргэний танхим
- АА-ИОХ
Tuesday, December 9, 2014
Friday, November 14, 2014
Ц.Элбэгдорж: Монголыг өөрчилье гэвэл өөрөөсөө эхэл
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнгөрөгч баасан гарагт (2014.11.14) UBS телевизийн шууд нэвтрүүлэгт оролцож “Улс төрд шинэ манлайлагч” зорилтот хөтөлбөрт оролцож байгаа залуустай уулзан, тэдний сонирхсон асуултад хариулт өгөв.Уг нэвтрүүлгийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, залуустай хэрхэн улстөрч болох, улстөрч хүний баримталж явах зарчмууд, ардчиллын мөн чанар, Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал, шинэ Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдэд ямар шаардлага тавих, авлигатай хэрхэн тэмцэх зэрэг олон сэдвээр ярилцлаа.
Ерөнхийлөгч: “Улс төрд шинэ манлайлагч” гэсэн зорилтот хөтөлбөр хэрэгжээд явж байна. Энэ хөтөлбөр улс төрд шинэ соёл авч ирээсэй гэж бодож байна.Монголд өнөөдөр улс төр асуудал болчихоод байна.Ийм нөхцөлдшинэ үе маань яаж өмнөх үеийнхний алдааг давтахгүй явах вэ.Хүмүүс заавал улс төрд орж байж суралцах уу гэсэн асуудал гарч байна.Монголд хэрэгжүүлж болох сайн санаа байвал би боломжийн хэрээр дэмжих ёстой гэж боддог.Тэр утгаараа би энэ хөтөлбөрийг зөв зүйл гэж үзэж байгаа.Би та бүхний санаа бодлыг сонсоё.Та бүхэн сонирхсон асуудлаа чөлөөтэй асууж болно.
Tuesday, November 4, 2014
Швейцарийн Хөгжлийн агентлагийн төлөөлөгчид
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр Швейцарийн Хөгжлийн агентлагийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтад Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж, Швейцарийн Хөгжлийн агентлаг/ШХА/-ийн орлогч дарга Дийпак Элмер, ШХА-ийн Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн менежер Жак Мера, Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн хоёрдугаар шатны төлөвлөлтийн багийн ахлагч Франсуй Парве нарын зэрэг төлөөлөгчид байлцав.
Иргэний оролцооны тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлэг
Өнөөдөр Иргэний оролцооны тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж, НИТХ-ын АА-ы ИОХ-ийн дарга Б.Баттүвшин нар Нийслэлийн Иргэний танхимд амжилттай хэлэлцүүллээ.
Wednesday, October 29, 2014
Иргэдийн оролцооны тухай хуулийн хэлэлцүүлэг
Иргэдийн оролцооны тухай хуулийн төслөөр уулзалт хийв. Уулзалтаар хуулийн төслийн ажлын хэсгүүд хуралдаж. 11-р сарын 1-нд Нийслэлийн иргэний танхимд Иргэдийн оролцооны хуулийн төслийг эхний байдлаар хэлэлцүүлэхээр тохиров. Уулзалтанд
Б.Баттүвшин НИТХ-ын АА-ы ИОХ-ийн дарга
Л.Дашдорж Ерөнхийлөгчийн зөвлөх
А.Саруул ШАХ захирал
Д.Дорждэрэм ЕТГ-ын зөвлөхийн туслах
Г.Хонгорцэцэг ШАХ хуулийн зөвлөх нар оролцов.
Tuesday, October 28, 2014
Нийслэлийн ИТХ-ын Хүндэтгэлийн чуулган боллоо.
Нийслэлийн 375 жилийн ой, Нийслэлийн өдөрийг тохиолдуулан нийслэлийн ИТХ-ын Хүндэт чуулган боллоо. Хүндэтгэлийн чуулганд нийслэлийн ИТХ-ыг дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, дүүргийн ИТХ-ын дарга нар болон Улаанбаатар хоттой ах дүү найрамдалт харилцаатай хотуудын удирдлагууд, Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдууд оролцлоо.
Сумын хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд төсөв, иргэдийн оролцоог үр дүнтэй ашигласан туршлага, сургамж
Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр Мерси Кор Олон Улсын байгууллагын хэрэгжүүлсэн Орон нутгийн хариуцлагатай засаглалын төлөөх Идэвхтэй түншлэл ба Иргэдийн оролцоо (АРРЕАL) төслийн хүрээнд хийгдсэн кейс судалгааны тайлан ба олон улсын туршлагад тулгуурлан одоо ба ирээдүйн төрийн албан хаагчид, судалгаа шинжилгээний байгууллага болон ИНБ-ын ажилтнуудад зориулан Үндэсний Хөгжлийн Хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид боловсруулан хэвлэжээ. Зохиогчид:
Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Б.Энхбайгаль (Судалгааны багийн ахлагч)
Доктор Б.Сувданцэцэг
Д.Түвшинбат
Ж.Алтайбаатар
Friday, September 26, 2014
Урлаг Хөгжлийн Төлөө
Урлагаар дамжуулан нийслэл хотын иргэдийг хог хаягдлаа ил задгай хаяхгүй байхыг уриалж, хогийг хэрхэн бүтээлчээр дахин ашиглах боломжтойг харуулах, улмаар хог хаягдлын дахин боловсруулах тухай олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх зорилготой Урлаг Хөгжлийн Төлөө төслийг хэрэгжүүлж байна.
Уг төслийг АНУ-ын Азийн Сангийн дэмжлэгтэйгээр Монголын Урлагийн Зөвлөл энэ оны 5-р сараас эхлэн хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд нийслэлийн Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүргийн 3 хороонд дахивар хог хаягдлаар урласан баримал бүхий Манай хороо-Хоггүй орчин цуврал өртөөг байгуулжээ.
Энэхүү баримлын өртөөг МУЗ-ийн Урлаг Хөгжлийн Төлөө төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг, Зургаан буудлаас зүүн урагш Сэлбийн голын далан дагуу байгуулжээ. Нийслэлчүүдийн ахуйн хог хаягдлын нэлээд хэсэг нь дахивар буюу дахин ашиглах боломжтой хог хаягдал байдаг бөгөөд үүнийг ашиглан урлагийн бүтээл хийсэн нь энэ аж.
Хандгай барималыг уран бүтээлч М.Эрдэнэбаяр бүтээжээ.
Monday, August 18, 2014
Saturday, July 26, 2014
Thursday, July 24, 2014
Wednesday, July 23, 2014
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 11-р хороонд хийгдсэн тохижилт, бүтээн байгуулалтын ажил
Хүүхээ Батжаргал, Сүхбаатар дүүргийн 11-р хорооны Засаг дарга, 96640267, jagaa1211@yahoo.com |
БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 1965 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 79 дүгээр зарлигаар Улаанбаатар хотын АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны харъяа газар нутгийг 4 районд хуваарилжээ. Тухайн үед тус хороо нь Сүхбаатарын районы Орон сууц гудамжны 26 дугаар хороо нэртэйгээр байгуулагдаж хорооны даргаар 1964-1985 онд Ц.Жамбалдорж, 1985-1992 онд Ж.Бямбаа нар ажиллаж байсан.
1992 онд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль батлагдаж Монгол Улсын Их Хурлын 1992 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоолоор хуучин районуудыг татан буулгаж Сүхбаатар дүүргийг 15 хороо, 17 мянган өрх айл, 74 мянган хүн амтай дүүрэг болгож өөрчлөхөд тус хороо нь Сүхбаатарын районы 25, 26, 27 дугаар хороодыг нэгтгэн 87,53 га нутаг дэвсгэртэй, 887 өрхийн 3683 хүн амтайгаар байгуулагдсан.
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 5-р хороонд хийгдсэн тохижилт, бүтээн байгуулалтын ажил
С.Бат-Өлзий, Сүхбаатар дүүргийн 5-р хорооны Засаг дарга, 99161789 |
• Эрэгтэй – 2413
• Эмэгтэй – 2822
• Өндөр настан-540
• Хүүхэд/ 0-15 нас/- 1586
• 18- 35 насны залуучууд – 1692
Байгууллага, аж ахуйн нэгж
• Төрийн болон төсөвт байгууллага –7
• Төрийн бус байгууллага- 2
• Компани, ААН-123
• СӨХ – 11
• Орон сууцны байр - 31
• Гадаадын хөрөнгө оруулалттай ААН -1 тус тус үйл ажиллагаа явуулдаг.
№ | Төсөл арга хэмжээ | Байршлын задаргаа /Төсөл арга хэмжээний нэр, хүчин чадал, зориулалт/ |
1 | Камержуулалт | теле хяналтын систем |
2 | Тохижилт, ногоон байгууламж | 5 дугаар хороо. 24, 25, 26, байрны дунд бичил тохижилт хийх |
3 | Тоглоомын талбай | 5 дугаар хороо. 4 дүгээр байрны баруун талын талбайд бичил тохижилт хийх |
4 | Хурд сааруулагч | 5,7,10,18 дугаар хорооны 9 байршилд замын хөдөлгөөнийг сааруулах хурд сааруулагч хийх |
5 | Хогийн сав | Бүх хороодод хогийн сав шинээр байрлуулна. |
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2-р хороонд хийгдэх тохижилт, бүтээн байгуулалтын ажил
М. Энхмаа,
Сүхбаатар дүүргийн 2-р хорооны Засаг дарга
91000412
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2-р хороонд хийгдэх тохижилт, бүтээн байгуулалтын ажил
Сүхбаатар дүүргийн 2-р хорооны Засаг дарга
91000412
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2-р хороонд хийгдэх тохижилт, бүтээн байгуулалтын ажил
№ |
Төсөл арга хэмжээ |
Байршлын задаргаа /Төсөл арга хэмжээний нэр, хүчин чадал, зориулалт/ |
1 |
Камержуулалт |
теле хяналтын систем |
2 |
Тохижилт, ногоон байгууламж |
2 дугаар хороо. 28 дугаар байрны зүүн талын талбайд бичил тохижилт хийх 2 дугаар хороо. 26,27 дугаар байрны дундах талбайд бичил тохижилт хийх |
3 |
Явган зам |
Монгол Энэтхэгийн сургуулийн зүүн талын явган замыг шинэчлэх |
4 |
Хурд сааруулагч |
1-4 дүгээр хорооны 16 байршилд замын хөдөлгөөнийг сааруулах хурд сааруулагч хийх |
5 |
Хогийн сав |
Бүх хороодод хогийн сав шинээр байрлуулна. |
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 1 дүгээр хороонд хийгдсэн тохижилт, бүтээн байгуулалтын ажил
Тус хороо 1385 өрхийн 4534 хүн амтайгаас өндөр настан 472, 0-18 насны хүүхэд 1436, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 63, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой 43 өрх байна.
М.Мөнхзул Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны Засаг дарга, 94150108
М.Мөнхзул Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны Засаг дарга, 94150108
№
|
Төсөл арга хэмжээ
|
Байршлын задаргаа /Төсөл арга хэмжээний нэр, хүчин чадал, зориулалт/
|
1
|
Камержуулалт
|
теле хяналтын систем
|
2
|
Хурд сааруулагч
|
1-4 дүгээр хорооны 16 байршилд замын хөдөлгөөнийг сааруулах хурд сааруулагч хийх
|
3
|
Хогийн сав
|
Бүх хороодод хогийн сав шинээр байрлуулна.
|
Wednesday, July 2, 2014
Нүүдэлчин ба иргэн
Иргэний оролцооны тухай ярихын тулд иргэн түүний зан араншингийн тухай заавал ярих хэрэгтэй болдог. Хүн гэдэг амьтан ан агнаж самар жимс цуглуулан амь зуудаг амьдралын бүдүүлэг хэв загвараасаа салан цааш хөгжихдөө хоёр өөр замаар ураг-шилсан юм. Эртний Шүмэрүүд, Египетүүд, Энэтхэгчүүд, Хятадууд, тэднээс арай хожим Европ Азийн бусад үндэстнүүдийн дийлэнх ихэнх нь тариа ногоо тарих, тариалангийн талбайгаа усжуулах, хот балгад барьж байгуулах иргэншлийн замыг сонгоцгоосон бол Арабын хойг, Африкийн хээр тал, Монголын өндөрлөг, Сибирийн өргөн уудам нутгийг эзэмшин суусан цөөхөн үндэстэн амьдралын нүүдэлчин малчин хэв загварыг сонгожээ. Эдний нэг нь Монголчууд бид юм.
Thursday, June 26, 2014
Иргэнд өмчлүүлэх газрын 52 байршлаас 20 байршлын хаягийн зургийг баталлаа.
НИТХ-ын Тэргүүлэгчид 6 дугаар сарын 26-нд хуралдаж гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх 52 байршлаас 20 байршил болон зуслангийн батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу хийсэн эхний таван амны газрын хаягийн зургийг баталлаа.
Thursday, June 19, 2014
Иргэдийн оролцоо чухал байна
Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн хэлтсийн дарга М.Батгэрэлтэй ярилцлаа.
-Та Орон нутгийн хөгжлийн сангийн /ОНХС/ талаар товч танилцуулна уу? Энэ санд улсын төсвөөс хэдий хэмжээний хөрөнгө төлөвлөсөн бэ?
-Төсвийн тухай шинэ хуулийн дагуу Монгол Улсад 2013 онд анх удаа Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан бий болж энэ сангаас хуульд заасан дөрвөн итгэлцүүрт үндэслэн аймаг, нийслэлд орлогын шилжүүлэг олгох, аймаг нийслэл нь мөн аргачлалын дагуу сум, дүүрэгтээ Орон нутгийн хөгжлийн санд хөрөнгө хуваарилах үйл ажиллагаа эхлээд 2 дахь жилдээ орж байна. Улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд 2013 онд 209.0 тэрбум төгрөг, 2014 онд 284.4 тэрбум төгрөгийг аймаг, нийслэл, сум, дүүрэгт хуваарилахаар төлөвлөсөн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Төсвийн тухай хуулинд Орон нутгийн хөгжлийн сан байгуулсан явдал нь орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлж төвлөрлийг сааруулж, орон нутгийн төсвийн төлөвлөлт, зарцуулалтанд иргэдийн оролцоог хангах, орон нутгийн удирдлагын идэвх санаачилга, хариуцлагыг нэмэгдүүлсэн цоо шинэ ажил болсон. Энэ сан нь орон нутгийн хөгжлийн тулгамдсан асуудлыг тухайн нутагт оршин суугаа иргэдээс ньгаргасан санал санаачилгын үндсэн дээр шийдвэрлэх,төсвийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжихэд зориулан хуваарилж буй хөрөнгө оруулалт юм.
Wednesday, June 18, 2014
Thursday, June 12, 2014
Чингэлтэй дүүргийн Иргэний оролцооны семинар
Хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Иргэний танхимын ажилтнуудад
мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх тэднийг мэдээллээр хангах мэдлэг олгох
зорилгоор Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас 19
хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга, Иргэний танхимын ажилтнуудад Жаргалант цогцолборт зохион байгуулагдсан сургалтанд НИТХ-ын АА-ны ИОХ-мйн зохион байгуулагч Д.Хархүү Шууд ардчилал - Иргэний оролцооны талаар лекц уншив.
Monday, June 9, 2014
Wednesday, May 28, 2014
Сонгинохайрхан дүүргийн Иргэний танхимын нээлтийн ёслол
Өөрийн юмыг өөднө татна гэв. |
Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо хаана оршин байдгийг нийслэлчүүд тэр болгон мэдэхгүй байх. Харин Москва хороолол гэвэл тэнд гэж хэлэх нь олон биз. Дан байшин хороолол. 2014 оны 5-р сарын 28 нд тус хорооны иргэд Иргэний танхимтай боллоо. Энэ танхим нь нийслэлийн 57 дахь иргэний танхим боллоо гэж нээлтийн ажил дээр Нийслэлийн ИТХ-ын ажлын албаны иргэний оролцооны хэлтсийн ажилтан Д.Хархүү тэмдэглэн хэллээ. Тэрээр Иргэний танхимтай байхын гол утга учир нь хорооны иргэдийн хоорондын харилцаа сайжрах, бие биеэ ойлгох хүндлэх, үл ялгаврлах, мэдээ мэдээлэл солилцох, улмаар иргэд гэгээрч боловсрох, өөрсдийн амьдран байгаа хороондоо жинхэн эзэд нь байх, улс орны хөгжил дэвшилд иргэн хүний хувь нэмэр хүрч тусч түүнийхээ үр ашигыг хүртэж мэдэрч байх, Монгол улсын үндсэн хуулийн гол зорилгоо болгон тунхагласан Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэмийг цогцлоон байгуулахад хамгийн анхны энгийн бөгөөд чухал арга хэмжээ байгаад байгаа юм гэж хэлээд хорооны иргэд нас хүйс,ажил мэрэгжилээрээ, сонирхолоороо хэсэг бүлэг болцгоон иргэний танхимаа байнгын ажиллагаатай байлгах талаар зөвөлгөөн өглөө.
Thursday, May 22, 2014
Wednesday, May 21, 2014
Thursday, May 15, 2014
2014.05.15-нд Нийслэлийн Иргэний танхимд
Дүүрэг, хороодын иргэний оролцооны мэргэжилтэн, Иргэний танхимын ажилтнууд оролцов.
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө гэхэд дуулаагүй, мэдэхгүй гэх иргэд байхгүй болсныг саяханы нийслэл даяар явуулсан мониторинг судалгааны дүнгээс харагдаж байна. Харин та хороо дүүргийнхээ ОНХС-гийн хөрөнгийг хуваарьлах төлөвлөх ажилд оролцсон уу? гээд асуухад тун тааруухан дүн гарч байна. Учир нь иргэд бидэнд мэдээлэл ирдэггүй тиймээс энэ төлөвлөх үйл ажллагаанд оролцож чадахгүй хоцордог гэж хариулж байгаа нь нийт судалгаанд оролцогч 14,709 иргэдийн %-нь хариулж байх юм.Нийслэл маань нийтдээ ийм бүрхэг юм уу гэтэл бас үгүй байна.Хорооны судалгаанд хамрагдсан иргэдийн 67,9 гаруй хувь нь оролцдог гэсэн Сүхбаатар дүүргийн 15-р хороо, Чингэлтэйн 1-р хороо 61,11, Сонгинохайраны 22-р хороо 53,66, 26-р хороо 50,78 хувьтай,Сүхбаатарын 9-р хороо 47,71 гэсэн хувьтай байгаа нь бас ч үгүй өндөр үзүүлэлт юм. Эдгээр таван хороодыг судалгаа явуулсан манай байгууллага Топ-5 хэмээн нэрлэж эдгээр хороодын удирдлага, ажилтан, хэсгийн ахлагч нарын 30 орчим хүнийг урин 2014 оны 5-р сарын 2-нд Нийслэлийн Иргэний Танхимд уулзалт зохион байгууллаа.
Thursday, May 8, 2014
Wednesday, May 7, 2014
Топ - 5 хopoo
НИТХ-ын дарга Д Баттулгын 05-р захирамжаар Нийслэлийн бүх хороодын 15620 өрхийг хамруулан “Шууд ардчилал-Иргэний оролцоо ба орон нутгийн хөгжлийн сан” мониторингийн судалгаа өнгөрсөн 3,4-р сард явуулсан юм.Анкетын судалгаагаар Орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлтөнд иргэдээ хамгийн сайн оролцуулсан Сүхбаатар дүүргийн 15,9,Чингэлтэй дүүргийн 1,Сонгинохайрхан дүүргийн 22,26-р хорооны ИНХ-ын дарга,Засаг дарга,Хэсгийн ахлагч нарыг НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн хамт олон урьж уулзлаа.
Tuesday, May 6, 2014
Хог тээвэрлэх хуваариа иргэд өөрсдөө батлав.
Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны иргэдэд хог тээврийн шинэчилсэн хуваарийг Дэд бүтэц, тохижилтын хэлтэс, Иргэний оролцооны хэлтэс, хог тээвэрлэгч байгууллага, Азийн сан, Байгальд ээлтэй хөршүүд ТББ-ын зүгээс хамтран боловсруулж батлав.
Хог тээврийн хуваарийг сард нэг удаа дөрөв хоногийн нарийвчлалтай, сард хоёр удаа хоёр өдрийн нарийвчлалтай, сард хоёр удаа нэг өдрийн нарийвчлалтай тээвэрлэх гурван янзын хувилбараар иргэдэд танилцуулахад иргэдийн 100 хувийн саналаар сард хоёр удаа нэг өдрийн нарийвчлалтай хуваарийн дагуу хог тээвэрлэх хуваарийг баталлаа. Баталсан хуваарийг ойлгомжтой хэлбэрээр хорооны өрх бүрт хүргэх, эх бэлтгэх, олшруулах, тараах ажлыг тавдугаар сард багтаан зохион байгуулж 2014 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж ажиллахаар боллоо.
Thursday, April 24, 2014
Tuesday, April 22, 2014
Та хорооныхоо ИНХ-ын зарыг хэрхэн авдаг бэ?
Monday, April 21, 2014
Saturday, March 29, 2014
Sunday, March 16, 2014
Friday, March 14, 2014
Багануур дүүргийн 1-р хорооны мэдээллийн самбар
Багануур дүүргийн 1-р хорооны мэдээллийн самбар : https://www.facebook.com/photo.php?fbid=732690790098127&set=pcb.1400274850240328&type=1&theater
Thursday, March 13, 2014
Sunday, March 9, 2014
Saturday, March 8, 2014
Friday, March 7, 2014
Шууд ардчилал-Иргэний оролцоо & Орон нутгийн хөгжлийн сан мониторингийн судалгааны анкетыг Баянзүрх дүүргийн хороодын иргэдээс авч байгаа гэрээт оюутнууд сайн ажиллаж,авсан судалгаагаа дараа өдрийн 15 цагаас өмнө заавал шивж 15 цагаас анкетын тооцоо хийж хэвшиснээр судалгаанд ажиллагсдын бүтээмжийг тухай бүр дүгнэн зөвлөлмж өгөх боломжийг бүрдүүлж байна Тус дүүрэгт 2700 өрх судалгаанд хамрагдахаас 1600 өрхөөс судалгаа авагдаад байна. Энэ зурганд Судлаач Чулуунцэцэг.Адъяабаяр нар шивэлтээ хийж байна.
Wednesday, March 5, 2014
Судалгааны явцаас
Шууд ардчилал-Иргэний оролцооны бодлогын хэрэгжилт ба ОНХС-н мониторинг судалгааны ажилтан Т.Доржсүрэн Баянгол дүүргийн 18-р хорооны иргэнээс судалгаа авч байгаа нь.
Sunday, March 2, 2014
Saturday, March 1, 2014
Wednesday, February 26, 2014
Оюутнуудтай уулзав
НИТХ дарга Д.Баттулгын 2014.02.14 05 тоот захирамжаар Шууд ардчилал-Иргэний оролцоо ба Орон нутгийн хөгжлийн сан мониторингийг явуулахаар шийдвэрлэжээ. Нийслэлийн 9 дүүргийн 152 хорооны 15000 гаруй өрхийг хамран явуулах энэ судалгааг НИТХ- ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс зохион байгуулах ажээ. 2014.02.26-нд МУИС, ШУТИС, МУБИС, УЗНАДС-ын социологи нийгмийн чиглэлээр суралцдаг ахлах курсийн оюутнуудыг Иргэний оролцооны хэлтэс урин уулзаж санал бодлоо солилцлоо. Уулзалтанд зохион байгуулагч Д.Хархүү, Ж.Хэрлэнтуул, Б.Ганболд, Б.Өлзийсайхан нар мониторингийн судалгааны талаар мэдээлэл өгч оюутнууд торуулан асууж тодорхой мэдээлэл авлаа. Уулзалтанд дээрх 4 сургуулийн 164 оюутан оролцлоо. 3 дугаар сарын 1-нд сургалт зохион байгуулж оюутнуудтай гэрээ хийж батламж олгож судалгааны ажлаа эхлэх юм байна гэж
практикант П.Мөнхгэрэл мэдээллээ.
Monday, February 17, 2014
Дүүргүүд орон нутгийн хөгжлийн сангийн 24,9 тэрбум төгрөгөөр тохижилтын ажил хийнэ.
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга дүүргүүдийн ИТХ-ын дарга, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нартай уулзлаа. Энэ уулзалтыг дүүргүүдэд сар бүр зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн уулзалт Сүхбаатар дүүрэгт болсон юм. Уулзалтаар нийслэлийн 2014 оны Орон нутгийн хөгжлийн сангаас дүүргүүдэд хувиарлагдсан хөрөнгийг хуулийн дагуу хэрхэн үр ашигтай зарцуулах, нийслэлээс газар эзэмших, өмчлөх асуудлаар ямар бодлого баримталж байгаа зэрэг асуудлаар холбогдох албаныхан мэдээлэл өгч, харилцан санал солилцлоо.
Sunday, February 16, 2014
Monday, February 3, 2014
Хилчин хотхон гудамж жишиг хороолол болжээ.
УИХ-аар баталсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн чиг хандлага, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссаны дагуу СХД-ийн 30-р хороо Хилчин хотхон орчмын 11 га газрыг газар шинэчлэн зохион байгуулж, амины орон сууц бүхий шинэ хороолол болгохоор НИТХ-ын ээлжит 14 дүгээр хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Wednesday, January 22, 2014
Манай хороо-Миний оролцоо хамтарсан сургалт явууллаа.
СХД-ийн 25-р хороо нь нийслэлдээ төдийгүй дүүрэгтээ захын гэгдэх 2500 гаруй өрхтэй, 12000 орчим иргэдтэй , хирэндээ цэмцгэр, аливаа ажил үйл,сургалт зэрэгт идэвхийлэн оролцдог иргэдтэй , ИНХ-н дарга нь Ц.Жаргалсайхан ,Засаг дарга нь Б.Мөнхцэцэг зэрэг шаггүй сайн дарга нартай ийм нэг хороо Баянхошууны Зүүн салаанд оршин байдаг. Иргэн С.Одонхүү хорооны иргэд дунд идэвхтэний бүлэг байгуулан Шууд ардчилал-Иргэдийн оролцооны бодлогын баримт бичгийн үндсэн бодлого, зорилт зэргийг хороондоо хэрэгжүүлэх нь зүйтээ хэмээн үзэж хорооныхоо удирдлага иргэд хоорондын ойлголцлыг маш зөвөөр тогтоон хороондоо нэн даруй Иргэний танхим байгуулах сугай гэсэн хамтын шийдвэр гаргахад чухал үүрэг гүйцэтгэгчдийн нэг.
Шилэн дансны тухай хуулийн төслийг өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилан боловсруулсан Шилэн дансны тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр / 2014.01.22 / өргөн барилаа.
Төсвийн болон төрийн, төрийн өмчийн оролцоотой байгууллагуудын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн байдлын ил тод Шилэн данс-ны тогтолцоог нэвтрүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан Шууд ардчилал, иргэдийн ороцоогоор дамжуулан төвлөрлийг сааруулах үндсэний дунд болон урт хугацааны бодлогын баримт бичигт уг хуулийн төслийг боловсруулах зорилтыг дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Том төрөөс Ухаалаг төр лүү санаачилгыг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжид үндэслэн хуулийн төслийг боловсруулжээ.
Энэхүү хуулийн төслөөр төрийн байгууллагуудын төсвийн орлого, зарлага, мөнгөн гүйлгээ, тайлагналын үйл ажиллагаа болон өр, зээл, батлан даалт, өмч хөрөнгийн зарцуулалттай холбоотой мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод, иргэдэд ойлгомжтой, шуурхай мэдээлэх байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа, түүнд хяналт тавих, хариуцлага хүлээлгэхтэй холбоотой харилцааг зохицуулах юм байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Sunday, January 12, 2014
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар боловсруулж буй хуулийн төслүүд
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар боловсруулж буй Нийтийн зар мэдээний тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд нийтийн санал хураалтаар шийдвэр гаргаж хэрэгжүүлэх, эрх зүйн хэм хэмжээ тогтоон мөрдөх тухай, Шилэн дансны тухай хуулийн төслүүдэд олон нийтээс санал авах хэлэлцүүлгийг 2014 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн 11.00-13.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг Монголын Үндэсний олон нийтийн телевизээр орон даяар шууд дамжуулсан бөгөөд иргэд аймаг, сумынхаа Иргэний танхимаар дамжуулан энэ хэлэлцүүлэгт оролцлоо.
Шилэн дансны тухай хуулийн төслийн танилцуулга
Шилэн дансны тухай хуулийн төслийн танилцуулга
Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн их сургуулийн санхүүгийн тэнхимийн багш А.Энхбат
Нэвтрүүлгийг МҮОНТелевизээр шууд дамжуулав.
Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн их сургуулийн санхүүгийн тэнхимийн багш А.Энхбат
Нэвтрүүлгийг МҮОНТелевизээр шууд дамжуулав.
Нийтийн зар мэдээний тухай хууль
Нийтийн зар мэдээний тухай хуулийн төслийн танилцуулга
А.Саруул – Шууд ардчилал хүрээлэнгийн захирал
Нэвтрүүлгийг МҮОНТелевизээр шууд дамжуулав.
А.Саруул – Шууд ардчилал хүрээлэнгийн захирал
Нэвтрүүлгийг МҮОНТелевизээр шууд дамжуулав.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд нийтийн санал хураалтаар шийдвэр гаргаж хэрэгжүүлэх, эрх зүйн хэм хэмжээ тогтоон мөрдөх тухай хууль
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд нийтийн санал хураалтаар шийдвэр гаргаж хэрэгжүүлэх, эрх зүйн хэм хэмжээ тогтоон мөрдөх тухай хуулийн төслийн танилцуулга
Б.Баттүвшин - Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн дарга
Нэвтрүүлгийг МҮОНТелевизээр шууд дамжуулав.
Wednesday, January 1, 2014
Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооноос 2013 онд хийсэн бүтээлч ажлууд
- Хороо - Цагдаа - Өрхийн эмнэлэг - Интернет номын сан бүхий цогцолбор байрны барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд ажлын явц 75%-тай явагдаж байна.Улсын төсвөөс 1,2 тэрбум төгрөг төсөвлөгдсөн.
- Орон нутгийн Хөгжлийн сангаас 96,699,700 мянган төгрөг хороонд хуваарилагдсан бөгөөд Төсвийн тухай хуулийн дагуу иргэдээс санал авах ажил болон хэлэлцүүлгийн арга хэмжээг 2 удаа зохион байгуулж иргэдийн олонхийн саналын дагуу 12 дугаар байрны зүүн талд Бичил цэцэрлэг шинээр байгуулж, Нийслэл хот үүсч байгуулагдсаны 374 жилийн ойн баярын өдөр иргэдэд хүлээлгэн өгсөн.Тухайн ажпыг Ургамалын далай ХХК гүйцэтгэсэн.
Ангилал
10.20
2012.09.08
2012.09.15
2013
2013.02.25
2014
Citizen Participation
Deliberative Dеmосгасу
Deliberative роlling
discussion
e-government
facilitator
FOCE
Good Neighbors
IRI
James S. Fishkin
KAS
Legatum Prosperity Index
news
OHXC
plebiscitis
referendum
SDC
sound
Status neutrality
Switzerland
V
www.khural.mn
А.Саруул
Баг
Багануур дүүрэг
Багахангай дүүрэг
баримт бичиг
Бат-Очир БАТТҮВШИН
Батлутын ӨЛЗИЙСАЙХАН
Баянгол дүүрэг
Баянзүрх дүүрэг
Бүх нийтийн санал асуулга
Бямбадоржийн ЧИЛГЭР
видео
Газар шинэчлэн зохион байгуулах
гарын авлага
Д.Баттулга
Дархан-Уул аймаг
Дэлхийн Хот Улаанбаатар
Ерөнхийлөгч
Ерөнхийлөгчийн Тамгын газар
Жишиг хороолол
захирамж
Зөвлөлгөөн
Зөвлөлдөх Ардчилал
Зураглал
Зууны мэдээ
илтгэл
ИНХ
ИНХ-ын үлгэрчилсэн дүрэм
Иргэдийн оролцоо
Иргэдийн оролцоотой төсвийн менежмент
Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт
Иргэдийн сайн дурын бүлэг
Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм
Иргэдийн хурлын төлөөлөгчид
Иргэн Ламжав
Иргэний танхим
Либерал хаус
Манай хороо-Миний оролцоо
Манай хороо-Хоггүй орчин
Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил
Мэдээлэл
Налайх дүүрэг
Нийтийн зар мэдээний тогтолцоо
Нийтийн зар мэдээний тухай хууль
Нийтийн зар мэдээний хууль
Нийтийн санал хураалтын хууль
НИТХ
Ном
Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь
Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан
Орхон аймаг
Өглөөний цай
Санал асуулга
Сонгинохайрхан дүүрэг
Судалгаа
Сургалт
Сүхбаатар дүүрэг
ТББ
Тогтоол
Төв аймгийн Зуунмод сум
төсвийн хэлэлцүүлэг
төслийн хэлэлцүүлэг
Төсөв
Төсөл
Удирдамж
Улаанбаатарын дүрэм
Уралдаан
Урилга
Урлаг
Урлаг Хөгжлийн Төлөө
УТБА
үзэл баримтлал
үлгэрчилсэн дүрэм - журам
Хан-Уул дүүрэг
ХАРХҮҮ Доноров
Ховд аймгийн Иргэдийн Хурал
Хог хаягдал
Хороо
хорооны иргэдийн нийтийн хурлын журам
хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн журам
Хорооны иргэний танхимын үлгэрчилсэн дүрэм
Хорооны үлгэрчилсэн дүрэм
Хотын гудамж
Хотын гудамж - Миний нутаг
Хөрөг
хуулийн төсөл
Хүн ам
Хэлэлцүүлэг
Хэнтий аймаг
Цагийн Хүрд Хөтөлбөр
Ч.Сосормаа
Чингэлтэй дүүрэг
Швейцарийн хөгжлийн агентлаг
Шилэн данс
Шилэн дансны тухай хууль
Шууд ардчилал
Шууд ардчилал - Иргэдийн оролцоо
Шууд ардчилал хүрээлэн
Эрүүл аюулгүй байдлын индекс
ярилцлага