Friday, December 11, 2015

Хонх - жүжигчилсэн тоглолт

26 жилийн өмнө Ардчилсан хувьсгалыг цуурайтуулж байсан “Хонхны дуу” өдгөө ч бид бүхний сэтгэл зүрхэнд эгшиглээстэй. “Бидний араншин”,” Үүлэн чөлөөний нар”, “Хотын гудамж”, “Алтан хавчаар”, “Рашаантын 18”, “Албан тасалгааны цонхоор” зэрэг олон дуугаар Улаанбаатар чуулгын бүжигчид, A Sound хамтлаг болон бусад жүжигчдийн бүтээсэн мюзикл амжилттай боллоо.

Monday, November 16, 2015

Хятад: Монгол Улсын шийдвэрийг хүндэтгэн хүлээн авч байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан зарласан Монгол Улс төвийг сахих бодлогын талаар мэдээлэл өгсөн. Хятадын тал Монгол Улсын шийдвэрийг хүндэтгэн хүлээн авч байна, энэ талаар үргэлжлүүлэн ярилцъя гэлээ.

Элчин сайд Ч.БААТАР

Одоо үйлчилж буй Үндсэн хууль Монгол Улсыг социа­лизмаас ардчилал, зах зээлийн харил­цаанд шилжүүлэх түүхэн үүргээ биелүүлээд буухиагаа өгөх цагийг хүлээж буй өнөө үед УИХ Үндсэн хуульд хийх дорвитой нэмэлт өөрчлөлтүүдийг хэлэлцэн шийдэх гэж байгаа нь нүдээ олсон алхам юм. Үндсэн хуульд хийх өөрчлөлтийг олон жил хойш татсанаас болж Үндсэн хуулийн, ялангуяа Төрийн байгуулалтын хэсэгт дэлхийн нийтлэг жишгээс гажууд, буруу зөрүү заалтууд тусгагдсан, эсвэл хагас дутуу, зарим байх ёстой зүйлүүд ор тас хаягдсанаас голлон шалтгаалж, сүүлийн жилүүдэд Монголын төрийн машин эвдэрч гацаад ажиллахаа больсныг одоо дээр, дооргүй цөм мэдэрч, түүний сөрөг үр дагавар, хор уршгийг бүгд амсаж байна. Хор уршиг улс төрийн болон төрийн захиргаа, хууль шүүх, нийгэм, эдийн засаг, орон нутаг гэхчлэн бүх салбар хүрээнд хурцаар илрэх болсоор удаж байна.

Sunday, November 8, 2015

Ийгл 22:00: Монголын Геополитикийн хүрээлэнгийн захирал, доктор профессор Ж.Чойнхор

Ийгл 22:00 нэвтрүүлгээр олон жил дипломат албанд хүчин зүтгэсэн элчин сайд, Монголын Геополитикийн хүрээлэнгийн захирал, доктор профессор Ж.Чойнхортой ярилцсан ярилцлагыг хүргэж байна. Туршлагатай, мэргэжлийн хүний хувьд түүний байр суурь, зөвлөлгөө уншигч танд үнэн, зөв мэдээлэл болон хүрэх биз ээ.

Wednesday, November 4, 2015

Ерөнхийлөгч хаалттай хуралдаанд мэдээлэл хийж байна

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хаалттай хуралдаж байна. Тус байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, Монгол Улс байнга төвийг сахих тухай асуудлаар мэдээлэл хийж байна. Тэрбээр энэхүү хуулийн төслийг санаачилсан юм. Хуралдаан хаалттай хуралдаж байна.

Monday, November 2, 2015

Их Хурлын гишүүн М.БАТЧИМЭГ Монгол Улс байнга төвийг сахих тухай ярилцав.

Д.Жаргалсайханы хөтөлдөг De facto нэвтрүүлэгт Монгол Улсын Их Хурлын гишүүн Мигэддоржийн БАТЧИМЭГ оролцож Монгол Улс байнга төвийг сахих тухай ярилцав.

Төвийг үл сахих нь

"Үндэсний өөрийн ухамсар байхгүй ард түмэн бол дээр нь бусад ард түмэн ургадаг өтөг шивх мөн" гэж Хаант Оросын төрийн зүтгэлтэн Петр Столыпин гайхалтай онож хэлжээ. 

Манай Ерөнхийлөгч НҮБ-ын индэр дээрээс “байнга төвийг сахих” бодлогоо зарлахын өмнө УИХ-ын чуулганд энэ талаараа мэдээлсэн билээ. Түүний дараахан биднийг айлчилж очиход ОХУ-ын Холбооны хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И. Матвиенко “Ерөнхийлөгч Элбэгдоржийн ярьж байгаа “төвийг сахих” бодлогыг та бүхэн ярилцаад санал нэгдэн зарлаж байгаа юу? Энэ юу болохыг ойлгож байгаа гэж найдаж байна.

Sunday, November 1, 2015

Монгол улс байнга төвийг сахих бодлоготой болох нь зөв үү? - санал асуулга

Монгол улс байнга төвийг сахих бодлоготой болох нь зөв үү? Монгол Улс нээлттэй олон тулгуурт гадаад бодлого хэрэгжүүлж ирсэн. Чухамдаа энэхүү бодлого, байр суурь нь Монгол Улсыг байнга төвийг сахисан улс болгон зарлах боломжийг бүрдүүлж байгаа юм. Манай дотоодын хууль тогтоомж, нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээрүүд угтаа төвийг сахих бодлоготой нийцэж байгаа юм. Иймд Та бүхнээс манай улсын энх тайванч, нээлттэй, төвийг сахисан, идэвхтэй гадаад бодлогын хүчин чармайлтыг ойлгож, Саналаа өгч дэмжихийг хүсч байна. Монгол Улсын байнга төвийг сахих статус нь бүс нутагт төдийгүй дэлхий дахинд энх тайван, аюулгүй байдал, хөгжил дэвшлийг бэхжүүлэхэд иргэн Таны хувь нэмэр тус болно гэдэгт итгэлтэй байна. Саналыг давхцуулахгүйн үүднээс Гүүглийн эрх бүхий иргэд энд санал өгөх бололцоотойг анхаарна уу.

Монгол улс төвийг сахих бодлоготой болох нь зөв үү гэдэгт Зам, тээврийн сайд М.Зоригт хариулж байна.

Монгол улс төвийг сахих бодлоготой болох нь зөв үү гэдэгт Зам, тээврийн сайд М.Зоригт хариулж байна.

Thursday, October 29, 2015

Монгол Улс байнга төвийг сахих тухай хэдэн үг

Сүүлийн 25 жил гадщад харилцаандаа хэрэгжүүлж ирсэн төвийг сахих зарчмуудыг байнга төвийг сахих бодлого болгон зарлах, хуульчлах, бусад улсаар дэмжүүлэх ажил өрнөж байна. Энэ бодлогын талаар манай судлаач, дипломатчид үгээ хэлж, сонирхсон хүмүүс сайтууд дээр коммент бичин хэлэлцүүлэг өрнүүлж байна. Хэлэлцүүлэгт хэдэн үг нэмэрлэе.
БАЙНГА ТӨВИЙГ САХИХ ТУХАЙ НЭГЭН ҮГ
“Байнга төвийг сахих” гэдэг нь дайны үед дайн, зэвсэгт мөргөлдөөнд оролцохгуй, энхийн цагт цэргийн эвсэл холбоонд элсэхгүй байхыг хэлнэ. Ердөө л энэ. Энэ бол олон улсын эрх зүйгээр хүлээн зөвшөөрөгдсөн сонгодог ойлголт юм.

Wednesday, October 28, 2015

Монгол Улс байнга төвийг сахих бодлого баримтлах тухай.

ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, зохицуулалтын газрын дэд захирал Д.Баярхүү Монгол Улс байнга төвийг сахих бодлого баримтлах тухай МҮОНТВ-ийн Цаг үе, үзэл бодол нэвтрүүлэгт уригдан орж ярилцжээ.

Tuesday, October 27, 2015

Байнга төвийг сахих тухай хуулийн төслийг хаалттай дэгээр хэлэлцэв.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төслийг  хаалттай горимоор хэлэлцэв.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс сүүлийн 25 жилийн хугацаанд хэрэгжүүлж ирсэн төвийг сахих зарчмуудыг байнга төвийг сахих бодлого болгон хэлбэржүүлж хуульчлах нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр гаргасан Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж, Засгийн газрын тогтоолыг үндэслэн уг хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөлд Үндсэн хууль, Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль зэрэг төвийг сахих бодлогын зарчмууд туссан талаар Ерөнхийлөгчийн Хүнийн эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр танилцуулав.

Monday, October 26, 2015

Mongolian Status Neutrality

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төслийг өргөн барьсан. Уг хуулийн төслийг өнөөдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ.
Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төсөл 3 бүлэг, 11 зүйлтэй бөгөөд батлагдсанаар үндэсний аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах болон гадаад бодлогын эрх зүйн үндэс сайжирна хэмээн үзжээ. Түүнчлэн төвийг сахиснаар одоо явуулж буй гадаад бодлогод өөрчлөлт орохгүй, харин ч бусад улстай тэнцвэртэй харилцахад чиглэсэн гадаад бодлогын үндэслэл болох юм байна. Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал, Төрийн цэргийн бодлогын үндэс, бусад хууль тогтоомжтой уялдсан болохыг Улсын Их Хурлын даргад танилцуулав.

Нүүдэл шийдэл нэвтрүүлэг Монгол улс төвийн сахих бодлоготой болох нь зөв үү гэдэг сэдвийг хөнджээ.

Нүүдэл шийдэл нэвтрүүлэг Монгол улс төвийн сахих бодлоготой болох нь зөв үү гэдэг сэдвийг хөнджээ.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Монгол улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хуулийн төслийг санаачилж УИХ-д энэ сарын 19-д өргөн барьсан. Үүнийг байнгын хороо хэлэлцэх ёстой. Гадаад дотоод төрийн бодлогыг тодорхойлох нь УИХ-ын онцгой бүрэн эрхийн асуудал байдаг. Тиймээс энэ бодлогыг, хуулийг батлах бүрэн эрх УИХ-д хадгалагдана. Тиймээс УИХ үүнийг олон талаас нь хариуцлагатай хандаж шийдэх байх.
Улс төрийн намуудаас байр сууриа илэрхийлээгүй байна. Байр суурь илэрхийлэхгүй бол хуулийн төсөл хэлэлцэгдээд явна. Энэ хуулийн төсөлтэй холбоотой МУ-ын үндэсний аюулгүй байдлын хууль өөрчлөлт орно, гадаад бодлогын үзэл баримтлалд өөрчлөлт орно. Улс орны тулгуур язгуур эрхтэй холбоотой бичиг баримт болно. Ер нь төвийг сахина гэдэг бол дайн зэвсэгт мөргөлдөөнтэй холбоотой асуудал шүү дээ. Дайны асуудалд тухайн орон хэрхэн хандах бэ гэсэн үг.

Wednesday, October 21, 2015

Монгол Улсын ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ НҮБ-ын ерөнхий ассамблейн 70 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлд хэлсэн үг

...Монгол Улс нээлттэй олон тулгуурт гадаад бодлого хэрэгжүүлж ирсэн. Чухамдаа энэхүү бодлого, байр суурь нь Монгол Улсыг байнга төвийг сахисан улс болгон зарлах боломжийг бүрдүүлж байгаа юм. Манай дотоодын хууль тогтоомж, нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээрүүд угтаа төвийг сахих бодлоготой нийцэж байгаа юм. Иймд Та бүхнээс манай улсын энх тайванч, нээлттэй, төвийг сахисан, идэвхтэй гадаад бодлогын хүчин чармайлтыг ойлгож, дэмжихийг хүсч байна. Монгол Улсын байнга төвийг сахих статус нь бүс нутагт төдийгүй дэлхий дахинд энх тайван, аюулгүй байдал, хөгжил дэвшлийг бэхжүүлэхэд хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна...

Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр УИХ-ын дарга З.Энхболдод Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төслийг өргөн барив.
Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төсөл 3 бүлэг, 11 зүйлтэй бөгөөд батлагдсанаар үндэсний аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах болон гадаад бодлогын эрх зүйн үндэс сайжирна хэмээн үзжээ. Түүнчлэн төвийг сахиснаар одоо явуулж буй гадаад бодлогод өөрчлөлт орохгүй, харин бусад улстай тэнцвэртэй харилцахад чиглэсэн гадаад бодлогын үндэслэл болох юм. Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал, Төрийн цэргийн бодлогын үндэс, бусад хууль тогтоомжтой уялдсан гэдгийг УИХ-ын даргад танилцууллаа.

Status neutrality

Д.Ганбат: Төвийг сахих статус нь манай улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хангахад чухал ач холбогдолтой болно 
Төвийг сахих бодлогын талаар доктор, судлаач Д.Ганбаттай ярилцлаа.
-Монгол Улс байнгын төвийг сахих статустай орон болно гэсэн асуудал сүүлийн үед идэвхтэй яригдах боллоо. “Төвийг сахих” гэдэг нь ямар утга учиртай болох тухайд иргэд тэр бүр мэдээлэлгүй байна. Эхлээд та энэ талаар товч ойлголт өгөхгүй юу?
-Төвийг сахина гэдэг бол “Аль нэг талд орохгүй” гэсэн утгыг илэрхийлэх  “нойтрал” хэмээх латин ойлголтын орчуулга юм. Олон улс, гадаад бодлогын практикт иймэрхүү үзэгдэлүүд байсан. Анхных нь XIX зууны эхэн үеийн Швейцартай холбоотойгоор хэрэглэгдэж ирсэн түүхтэй. Швейцар улсын төвийг сахих статус нь олон улсын гэрээгээр бий болсон. Тэрнээс хойшхи яг л 200 жилд дэлхийн практикт 20 гаруй улс тухайн нөхцөл байдлаас улбаалаад төвийг сахих статустай болж байсан байдаг. Харин өнөөдрийн байдлаар 10-ын дотор улс л төвийг сахисан улс хэвээр байгаа.

Tuesday, October 20, 2015

Төвийг сахих нь

Монголын талд хэн байна вэ?
Огт хошигнолгүйгээр эхлэхэд сэтгүүл зүй бол хамгийн ихээр төвийг сахихыг шаарддаг юм. Гэвч амьдрал дээр яадаг билээ дээ. Үйл явдлын эргүүлэг дунд төөрөлдөх, хэлбийх нь олонтаа, дээр нь байгаа мэдээллийн агуулга хэмжээнээс их зүйл хамаардаг, өөрөөр хэлбэл “төвд” тэнцвэр барьж чадах эсэх нь субьектив шалтгаантай байдаг. Ур чадварын хувьд тусдаа асуудал л даа, ер нь сэтгүүл зүй утга зохиолоос ялгаатай нь мэдээлэл олох, боловсруулах нь нийт ажлын 90 хувь, харин найруулах, “гоё бичих” бол үлдсэн 10 хувь юм даа.

Monday, October 19, 2015

1945 оны 10-р сарын 20-нд гадаад монголын ард түмнээс явуулсан санал хураах ажлын дүн

Бүтнээр нь харахыг хүсвэл эндээс сонгоно уу.
санал хураалтад сонгуулын насны 494960 хүн оролцох ёстойгоос 487409 хүн саналаа өгч байжээ.
Харин 7551 хүн буюу нийт санал өгөх хүмүүсийн 1,5 хувь нь ямар нэгэн шалтгаанаар санал хураалтанд оролцоогүй юм.

Thursday, October 15, 2015

Deliberative Dеmосгасу

АНУ-ын Стенфордын их сургуулийн багш, Зөвлөлдөх ардчилал төвийн захирал Жэймс С Фишкиний бүтээл Хүмүүс үзэл бодлоо илэрхийлэхүй номыг УИХ-ын гишүүн асан, АНУ-ын Стэнфордын их сургуулийн судлаач Г.Занданшатар монгол хэлнээ хөрвүүлжээ. Судлаач Г. Занданшатар өмнө нь зохион байгуулсан Үндсэн хууль ба Зөвлөлдөх ардчилал онол практикийн бага хурлын үр дүн, ач холбогдлыг улам тодотгож,энэхүү Хүмүүс үзэл бодлоо илэрхийлэхүй номыг хөрвүүлсэн байна.

Wednesday, October 14, 2015

Судлаач Д.ГАНХУЯГ: Мөнгө байхгүй бол швейцар цэрэг ч байхгүй…

Судлаач Дашзэвэгийн ГАНХУЯГ
Сүүлийн үед манайд төвийг сахих уриа лоозон дэлгэрч түүндээ Швейцарийг жишээ болгон бахархан дурдах болов. Энэ бол бүр нэрт соён гэгээрүүлэгч Цэвээн Жамсрановын үеэс анх дэлгэрсэн тун ч сайхан мөрөөдөл юм. Гэтэл сүүлийн үед Ц.Элбэгдорж бараг 100 жилийн дараа бас л төвийг сахих үзлийг тунхаглаж эхлэв. Ц.Элбэгдорж Цэвээн Жамсранов болчихоо юу ?! Тийм утгагүй тэнэг юм гэж байхгүй л дээ. Харин Монгол, Швейцар хоёр юугаараа ялгаатай, Швейцарийн төвийг сахих уламжлал хаанаас яаж үүссэн гэдгийг олоод мэдчихэд л Ц.Элбэгдоржийн тэнэг хийрхлийн цаад учир ойлгогдох юм. Ингээд Швейцарын тухай товчхон…
Швейцар гэж…
Швейцар бол Баруун Европт оршдог, хойт талдаа Юрын уулс, төв хэсэгтээ Швейцарын тэгш газар, өмнө талдаа Альпийн уулсаар хүрээлэгдсэн далайд гарцгүй байгалийн нэн үзэсгэлэнт өчүүхэн жижиг газар оршдог. Түүнийг газрын диваажин гэж ч нэрлэдэг. Энэ газар нутаг хойт талдаа Герман, өмнө талдаа Итали, баруун талдаа Франц, зүүн талдаа Австри болон Лихтенштейнтэй хиллэдэг нь түүний түүхэн хувь заяаг тодорхойлж иржээ. Нэр нь ч яахав, анхны гурван кантоны (аймаг ?) нэг “швиц” нэрээс үүсчээ.
Ийм учраас Швейцар албан ёсны гурван хэлтэй: герман, франц, итали. Мөн ретороман хэл ашигладаг. Үүнийгээ дагаад “швейцар” гэх үндэстний 65% германшвейцар, 18% франкошвейцар, 10% италошвейцар, 1% нь ретороманчууд гэж явдаг. Гэвч би энэ тухай ярих гээгүй.

Monday, October 12, 2015

Элчин сайд Ч.Сосормаа хавсран суух, хавсран хариуцах орнуудын ДТГ-ын тэргүүдэд монгол улс байнгын төвийг сахих бодлогын талаар танилцуулав

2015 оны 10 дугаар сарын 2-ноос 7-ны хооронд Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суугаа Элчин сайд Ч.Сосормаа хавсран суух, хавсран хариуцах Аргентин, Болив, Гондурас, Колумб, Коста Рика, Эквадор, Перу, Парагвай, Сальвадор, Чили, Уругвай зэрэг нийт 11 орны Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, түр хамаарагч нартай уулзаж, Монгол Улс байнгын төвийг сахих бодлогын талаар танилцуулав.

Friday, October 2, 2015

Элчин сайд Ч.Сосормаа Монгол Улс байнгын төвийг сахих бодлогын талаар танилцуулав

2015 оны 10 дугаар сарын 2-нд Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суугаа Элчин сайд Ч.Сосормаа Бразилийн Гадаад харилцааны яамны Олон улсын байгууллагын газрын дарга Элчин сайд ноён П. Фонтейра болон тус газрын харьяа НҮБ-ын хэлтсийн дарга ноён Э.Гарсиа нартай уулзаж, Монгол Улс байнгын төвийг сахих бодлогын талаар танилцуулав.
Уулзалтын үеэр Элчин сайд Ч.Сосормаа “Монгол Улс байнга төвийг сахих тухай” тогтоолын төсөл, энэ талаарх санамж бичгийг бразилийн талд гардуулан өгч уг тогтоолыг манай улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж буйг уламжлав. Түүнчлэн Элчин сайд Ч.Сосормаа тогтоолын төслийг дэмжиж, хамтран зохиогчоор орохыг бразилийн талаас хүсэв.

Tuesday, September 29, 2015

Ж.Баясах: Хөрөнгө оруулалт сэргэнэ

Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал, доктор, профессор Ж.Баясахтай ярилцлаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол Улс байнга төвийг сахих бодлого хэрэгжүүлнэ” хэмээн ээлжит бус чуулганд оролцохдоо зарласан. Үүнийг хүмүүс янз бүрээр хүлээн авч байна.  Хоёр хөршөөс ирж байгаа шахалтыг зөөлрүүлэхийн тулд гадаад бодлогоо тодорхой зарлах шаардлага үүссэн юм болов уу. Яг ямар учиртай юм бол оо гээд сонирхож байна. Төвийг сахина гэдэг нь яг юу гэсэн үг вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгч “Монгол Улс байнга төвийг сахина” гэдгээ зарласан.  Төвийг сахих бодлого Монголын гадаад бодлогын хөгжлийн шатанд гарч ирж байгаа зүйл. Монгол Улс 1990-ээд онд Орос, Хятадтай тэнцвэртэй бодлого барина гэдгээ зарласан. Тэр цагаас хойш УИХ-аас хоёр ч гадаад бодлогын үзэл баримтлалыг баталсан. Эхнийхийг нь 1993 онд, хоёр дахь бодлого 2011 онд батлагдсан. Уг бодлогод юу заасан бэ гэхээр хоёр хөрштэйгээ харилцахыг нэгдүгээрт тавьсан. Энэ тохиолдолд гадаад бодлого босоо тэнхлэгээр явж байгаа байхгүй юу.  Судлаач хүний хувьд Монголын гадаад бодлого хэвтээ тэнхлэгээр явах ёстой гэж үздэг. Ингэж байж хөгжлийн харьцаа үүснэ. Хэвтээ тэнхлэг гэдэг нь Европын холбоо, зүүн талд Ази номхон далай БНСУ, Япон, Америк орныг хэлж байгаа юм.

Tuesday, September 22, 2015

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэдийн оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж Монголын иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр иргэний нийгмийн байгууллагууд Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргэх уриалгыг Л.Дашдоржид гардуулан өгөв. Тогтвортой хөгжлийн зорилтуудыг  НҮБ-ын Дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэж батлах ба уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч улсаа төлөөлөн оролцоно. Үүнээс өмнө иргэний нийгмийн байгууллагууд уриалга гардуулж байгаа юм.

Элчин сайд Н.Тулга санамж бичиг гардууллаа

Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр ИБУИНВУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамны Номхон далайн газрын дарга Сара Халтонтой уулзаж Монгол Улс байнгын төвийг сахих бодлогын талаар танилцуулав. Уулзалтын үеэр Элчин сайд Н.Тулга манай улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж “Монгол Улс байнга төвийг сахих тухай” тогтоолын төсөл, энэ талаарх санамж бичгийг гардуулж ИБУИНВУ-аас тогтоолын төслийг дэмжих, хамтран зохиогчоор орохыг хүсэв.

Monday, September 21, 2015

Иргэдийн оролцоо төслийг хамтран хэрэгжүүлж эхэллээ

Монгол Улс, Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн 2 дахь үе шатны хүрээнд Иргэдийн оролцоо төслийг хамтран хэрэгжүүлэхээр талууд гарын үсэг зурлаа.

Thursday, September 17, 2015

Байнга төвийг сахих бодлого баримтлах тухай холбогдох бичгийг гардуулав

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар энэ сарын 17-ны өдөр БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын захирал Кун Сюаньютай уулзаж, манай улс гадаад бодлогын хувьд байнгын төвийг сахих бодлого баримтлах болж буй талаар албан ёсоор мэдээлж, энэ асуудлаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж буй тогтоолын төсөл болон холбогдох бусад баримт бичгийг гардуулав.

Wednesday, September 16, 2015

Иргэн Д.Ламжав

Иргэн Д.Ламжав : Хөгшин ч гэсэн амьд байгаа бол ИРГЭДИЙН ОРОЛЦОО гэдэгт би хасагдах болоогүй шүү.

Monday, September 14, 2015

Өмнөх Ерөнхийлөгчөөс хэн нь ч ийм гадаад бодлогын санаачилга гаргаж байсангүй

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ есдүгээр сарын 8-ны өдөр хуралдаж Монгол Улс байнга төвийг сахих тухай Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэвшүүлсэн санаачилгыг хэлэлцээд дэмжин хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэн зөвлөмж гаргажээ. Энэ шийдвэрийг гадаад дотоодод анхааран хүлээн авч, судалж, иргэд байр сууриа илэрхийлж байна. Энэ талаар тодруулга авахаар дипломатч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Д.Баярхүүд манай сурвалжлагч А.Тулга хандаж хэдэн асуулт тавьсныг дор сийрүүлэв.

-Та сайн байна уу? Ньюс агентлаг Танд хандан энэ чухал сонин сэдвээр ярилцлага авмаар байна. Танд хариулах боломж байна уу?
-Асууж болно. Би мэдэх хэмжээндээ хариулъя.

Sunday, September 13, 2015

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Байнга төвийг сахих бодлогын талаар хэлсэн үг

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын 2015 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр /Ням гараг/-ийн Хүндэтгэлийн хуралдааны гар тэмдэглэлээс
Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн (Улсын Бага Хурлын гишүүн байсан) Байнга төвийг сахих бодлогын талаар хэлсэн үгээс:
...Монгол Улс байнга төвийг сахих бодлоготой орон болъё. Өмнө нь би дотоод асуудлаар, улс төрийн харилцаатай холбоотой асуудлаар хоёр зүйл хэлсэн бол одоо гадаад бодлоготой холбоотой асуудлаар нэг зүйлийг хэлье гэж бодсон юм. Ер нь бидний өвөг дээдэс гол ноён нуруутай бодлого гэж ярьдаг байсан. Төрийн бодлого бол голыг нь олсон, голчийг нь олсон, ноён нуруутай байх ёстой шүү гэдэг чинь явж төвийг сахих бодлого байж л дээ. Та бүхэн өвөг дээдсийнхээ бичсэн, үлдээсэн өв хөрөнгө, ном зохиолоос уншаад үзээрэй. Бидний ээж, аав ч хоорондоо ярьж байдаг. “Эхийг нь эцээлгүй, тугалыг нь тураалгүй байх юмсан” гэж. Явуулж байгаа голч бодлогоо энгийн амьдрал дээр аваад ирэхээр саяын үгээр хэлдэг байсан юм.

25 жил: Өмнөхөө дүгнэж, ирээдүйн зорилгоо тодорхойлж, хийж хэрэгжүүлэх түүхэн боломж

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын 2015 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр /Ням гараг/-ийн Хүндэтгэлийн хуралдааны гар тэмдэглэлээс
Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн (Улсын Бага Хурлын гишүүн байсан) хэлсэн үг.

Saturday, September 12, 2015

Монгол улс байнга төвийг сахих бодлого баримталснаар хөгжлийн шинэ гарц, аюулгүй байдлын бас нэгэн дархлаатай болно.

Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс төвийг сахих бодлого баримтлах санал гарган Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөр хэлэлцүүлэн, хуулийн төслийг санаачлан УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх, цаашлаад энэхүү асуудлыг ажил хэрэг болгох, олон улсын хүрээнд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар Засгийн Газарт зөвлөмж хүргүүлсэн. Манай улс төвийг сахих бодлого баримталснаар ямар ач холбогдол, эерэг байдал, шинэ боломж бидэнд ирэх тухай тодруулахаар Монголын Геополитикийн хүрээлэнгийн захирал, доктор профессор Ж.Чойнхортой уулзаж ярилцсан юм. Олон жил дипломат албанд хүчин зүтгэсэн элчин сайд, туршлагатай, мэргэжлийн хүний хувьд түүний байр суурь, зөвлөлгөө уншигч танд үнэн, зөв мэдээлэл болон хүрэх биз ээ.
-Монгол Улс төвийг сахих бодлого баримтлах нь хэр ач холбогдолтой шийдвэр вэ? Үүнээс шалтгаалан манай улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд өөрчлөлт орох уу?
-Манай гадаад бодлогын энэ шинэ алхам чухал ач холбогдолтой гэж би үзэж байна. Монгол Улс НҮБ-д элсээд 50 гаруй жил боллоо. Энэ хугацаанд Монгол Улс энхийг эрхэмлэсэн, эвсэлд үл нэгдэх хөдөлгөөнийг дэмжсэн, түүний гишүүнээр ажилласан билээ. Иймээс Монгол Улс төвийг сахих бодлого баримтлах нь өнгөрсөн 70 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн энх тайванч гадаад бодлого, дэвшүүлж байсан санал санаачлагын зүй ёсны логик үргэлжлэл болж байгаа юм. Олон улсын туршлагаас харахад төвийг сахих байр суурь хоёр янз байдаг. Нэг нь дайн, зэвсэгт мөргөлдөөний үед төвийг сахих, нөгөө нь гадаад бодлогодоо байнга төвийг сахих хэлбэр байдаг. Манай улсын дэвшүүлэн тавьж буй бодлого бол байнга төвийг сахих статуст хамаарч байгаа. Энэхүү бодлогыг хуулийн дагуу ёсчлон биелүүлэх тохиолдолд манай улсын олон улсын эрх зүйн орчинд тодорхой хэмжээний өөрчлөлт хийх шаардлагатай болно. Гэхдээ энэ өөрчлөлт Монголын гадаад бодлогын зорилго зарчимд төдийлөн нөлөөлөхгүй. Монгол Улсын энхийг эрхэмлэх гадаад бодлого гэсэн тодорхойлолтод байнга төвийг сахих гэсэн нэр томъёо нэмэгдэнэ гэсэн үг. Бусад улс орон ямар нэг улсын гадаад бодлогын байр суурийг хүлээн зөвшөөрөхгүй байх вий гэсэн болгоомжлол улс хоорондын харилцаанд үндсэндээ байхгүй болжээ. Харин ч хүндэтгэн дэмжих байдал өнөөгийн олон улсын харилцаанд ажиглагдах болсон шинэ хандлага юм.

Wednesday, September 9, 2015

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан болов

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ сарын 8-ны өдөр хуралдаж Монгол Улс байнга төвийг сахих тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгыг хэлэлцээд дэмжин хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж зөвлөмж гаргав.
Уг шийдвэрээр “Монгол Улс байнга төвийг сахих тухай хууль”-ийн төслийг санаачлан боловсруулахыг Монгол Улсын Ерөнхийлөгчид, Монгол Улсын байнга төвийг сахих статусыг дэмжиж, эрх зүйн үндсийг нь бүрдүүлэхийг УИХ-д, Монгол Улсын байнга төвийг сахих статусыг тунхаглаж тогтоол гаргах, бусад улс, олон улсын байгууллагаар дэмжүүлж, хүлээн зөвшөөрүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газарт тус тус зөвлөмж болгожээ.

Monday, September 7, 2015

Монгол – Төвийг сахих

Монгол Улс төвийг сахисан бодлоготой орон болох. Энэ тухай нилээд бодлоо. Санал ч солилцлоо. Судалгаа дүгнэлт ч гаргуулж үзлээ. Энэ асуудлыг нийтээрээ тунгааж хөндөж ярилцах цаг нь ч болжээ.
Монгол хүн бүр л улс орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, бие даасан байдлыг улам бататгах тухай бодож санаж явдаг. Түүнд хувь нэмрээ оруулахыг эрмэлздэг. Манай улсын хувьд төвийг сахих нь дээрхи эрх ашигт яв цав таарна гэж олон хүн үздэг. Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээж байх үед ч, ардын болон ардчилсан хувьсгалын халуун өдрүүдэд ч энэ сэдэв яригдаж л байсан.

Sunday, August 23, 2015

Иргэдийн оролцооны өдөр

1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Монгол улсын тусгаар тогтносон улс байх, эсхүл Хятад улсын бүрэлдэхүүнд багтах тухай явуулсан бүх ард түмний санал асуулга юм. Энэ өдрийг Иргэдийн оролцооны өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж байхыг санал болгоод хэдэн жилийн нүүр үзлээ. Үүнтэй холбогдуулан энэ түүхэн үйл явдлын талаар цөөн хэдэн зүйлийг үгүүлэхийг зорилоо.
Манай улс өөрийн тусгаар тогтнолыг бусад улс орноор хүлээн зөвшөөрүүлэх улс төрийн гадаад бодлогуудыг эрчимтэй явуулж байсан үе бол хүйтэн дайны (үзэл суртлын хуваагдмал байдал) эхэн үе буюу 1940-өөд оны дунд үе байлаа. Энэ үед хамгийн чухал нь хөрш орон болох дундад иргэн улсын засгийн газраар тусгаар тогтнолоо зөвшөөрүүлэн баталгаажуулах шаардлага тулгарсан явдал юм.

Friday, August 7, 2015

Улс төрийн хэлмэгдэгсдийг хүндэтгэн дурсгалын самбар босголоо.

Цагаатгах ажлыг удирдах комисс, Улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо хамтран Улс төрийн хэлмэгдэгсдэд зориулсан дурсгалын самбар босгосныг албан ёсоор зарлалаа.
Шар хадны эмнэлгийн чанх хойд уулан дээр босгосон энэхүү дурсгалын самбарыг босгож байгаагийн учир нь холбогдол нь нэгд, хохирч хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлж, тэдний гэгээн дурсгалыг мөнхжүүлэх, нэр төрийг нь сэргээх, хоёрт мартагнуулан нууцалсаар ирсэн хэлмэгдлийн гашуун түүхийг сэргээн түүхэн үнэнийг тогтоож, ард түмэнд бодит мэдээлэл хүргэх, гуравт ардын хувьсгалын 70 жилийн түүхэнд тохиолдсон улс төрийн аллага, залхаан цээрлүүлэлт дахин давтагдахаас сэрэмжлэх, энэхүү гашуун түүх давтагдахгүй байх дархлаа, баталгааг бий болгох зорилготой ажээ.

Wednesday, July 29, 2015

Монгол Улсад анхны ардчилсан, чөлөөт сонгууль явуулсны 25 жилийн ой

Монгол Улсад анхны ардчилсан, чөлөөт сонгууль явуулсны 25 жилийн ойд зориулсан олон улсын Хүндэтгэлийн хурал өнөөдөр Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд боллоо. Хүндэтгэлийн хурлыг нээн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж үг хэлэв.

Wednesday, June 24, 2015

Намын ажил болохгүй болохоор төрийн ажил болохгүй, төрийн ажил болохгүй болохоор намын ажил болохгүй байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  өнөөдөр Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр болон “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачлагынхаа хүрээнд боловсруулсан хууль, хөтөлбөрүүдийн төслийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийж тэдний сонирхсон асуултад хариуллаа. Тэрээр Улс төрийн намуудын тухай, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар мэдээлэл хийсэн юм.
Мэдээлэлд УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар нар оролцлоо.

Sunday, May 24, 2015

Иргэний оролцооны тухай хууль(2015.01.06) төслийн хэлэлцүүлэг

Чингэлтэй дүүргийн Иргэний оролцооны танхимд Иргэний оролцооны тухай хуулийн(2015.01.06) төслийн хэлэлцүүлэг боллоо.

Thursday, May 7, 2015

Иргэний оролцооны тухай хууль - 2015.01.06 төслийн хэлэлцүүлэг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Иргэдийн оролцооны тухай хуулийн төслөөр МУБИС-ийн БСС-ийн нийгмийн ажил арга зүйн танхимын багш, оюутнууд санаачлан Нийслэлийн иргэний танхимд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж багш оюутан, иргэн 218 хүн оролцлоо. Хэлэлцүүлгийг НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн дарга Б.Батүвшин нээж зохион байгуулагч Д.Хархүү хөтлөн явууллаа.

Thursday, April 30, 2015

Д.Сумъяабазар: Дахин төлөвлөлт бол шоу, энэ бол маргаангүй үнэн

Д.Сумъяабазар:Дахин төлөвлөлт бол шоу. Энэ бол маргаангүй үнэн. Дахин төлөвлөлт бол инженэрийн шугам сүлжээ очсон гэзэр л хийгдэх боломж бий. Гэтэл дэд бүтцээ хийгээгүй байж, дахин төлөвлөлт хийнэ гэж ард түмний санаа сэтгэлийг үймүүлж, бухимдал үүсгээд, горьдлого төрүүлээд хийж чадахгүй болохоороо иргэдээсээ асууж шийдэж байгаа гэсэн жүжигт гаршаад байна, нийслэлийн удирдлагууд. Бүр ажиллах арга барил нь болчихоод байна

Friday, April 24, 2015

Шууд ардчилал-Иргэдийн оролцоо

Удирдлагын академийн судалгааны баг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар 2009 онд байгуулагдсан Иргэний танхим, УИХ-аас 2011 оны 12 дугаар сарын 13-нд шинэчлэн найруулж баталсан Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлд заасан Орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилтийг аймаг, нийслэлийн сонгож авсан сум, дүүргүүдэд иргэд болон төрийн албан хаагчдын санал бодолд тулгуурлан судлажээ. Мөн судалгааны явцад энэ чиглэлээр гарсан бодлого, шийдвэрүүд эрх зүйн баримт бичгүүдийг судалж, орон нутгийн иргэд, төрийн албан хаагчид удирдах ажилтнуудтай уулзаж ярилцан судалгааны үр дүнгийн бодитой эсэхийг нягтлан ажилласан байна.

Good Neighbors - Налайх - орон нутгийн хөгжлийн хөтөлбөр

Good Neighbors, Налайх дүүрэг

Good Neighbors

ГүүдНэйборсИнтернэйшнл нь 1991 онд Солонгос улсад байгуулагдсан ашгийн бус, шашны бус, хүмүүнлэгнйн, нийгмийн хөгжлийн толөөх Олон Улсын Төрийн Бус Байгууллага юм. Одоогоор дэлхийн 34 улс оронд төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэн ажиллаж байна.
1996 онд НҮБ-ын Нийгэм Эдийн Засгийн Зөвлөлөөс Ерөнхий зөвлөх эрх авсан.
2007 онд НҮБ-ийн Мянганы Хөгжлийн Сангийн MDGs Award шагнал хүртсэн.
Гүүд Нэйборс байгууллага нь 2006 онд Монгол улс дахь салбараа Хууль Зүй, Дотоод хэргийн Яамны харъяа Гадаадын Иргэн Харъяатын Асуудал Эрхлэх Газраас зөвшөөрөл аван, албан ёсоор төлөөлөгчийн газраа нээн ажиллууж эхэлсэн бөгөөд 2015 оны байдлаар нийслэлийн 6 дүүргийн 24 хороонд Хүүхэд Ивээн Тэтгэх Хөтөлбөр дээр суурилсан Орон Нутгийн Хөгжлийн Хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна.

Tuesday, April 21, 2015

Хамтдаа оролцъё!

Иргэдийн оролцооны гарын авлагыг Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь (РОСЕ) төслийн ахлах зөвлөх, доктор А.Энхбат, Эрин Дэболт Вайзэр нар боловсруулжээ.
Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь төслийг Швейцарийн хөгжлийн агентлагийн (ШХА) санхүүгийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, АНУ-ын Азийн сан хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд төсөл нь Монгол Улсын хэмжээнд 17 сум, хороодыг иргэдийн оролцооны загвар сум, хороо болгох зорилготой юм байна.

Friday, April 10, 2015

Good Neighbors - Сэлбэ - орон нутгийн хөгжлийн хөтөлбөр

Сэлбэ ОНХХ /орон нутгийн хөгжлийн хөтөлбөр/ нь 2012 онд Сүхбаатар дүүргийн 18,20-р хороонд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Манай төсөл одоогоор бүртгэлтэй дэмжлэг авч буй 500 хүүхэд хамрагддаг. Үүнээс гадна манай хүүхэд хөгжлийн төвөөр сардаа давхардсан тоогоор 800-1000 хүүхэд үйлчлүүлэн ардын хөгжим, мэтгэлцээн, солонгос хэл, орос хэл, гар урлалын дугуйлангууд хичээллэж байна.

Thursday, April 9, 2015

Good Neighbors - Шархад

Баянзүрх дүүргийн 22-р хороон дахь Good Neighbors ОУТББ-ЫН Орон нутгийн хөгжлийн зөвлөлийн Шархад салбарт ажиллалаа.
Шархад ОНХХ-нь Баянзүрх дүүргийн 5, 19, 13, 22,24-р хорооны 1200-аад хүүхдүүдийг төсөлдөө хамруулан 22-р хорооны нутаг дэвсгэр дээр Шархад ОНХХ-ийн Хүүхэд Хөгжлийн Төв гэсэн нэртэйгээр хүүхдийн өдөр өнжүүлэх төв болон номын сан ажиллуулж байна. Түүнчлэн, төсөлд хамрагдсан хүүхдүүд, тэдний эцэг эхчүүдэд зориулан уулзалт семинар, сургалт зохион байгуулснаар гэр бүлдээ хүүхэд эрүүл энх өсөн торниход хувь нэмрээ оруулж байна.

Sunday, April 5, 2015

Good Neighbors-ийн Тахилт салбар

Чингэлтэй дүүргийн 19-р хороон дахь Good Neighbors ОУТББ-ЫН Орон нутгийн хөгжлийн зөвлөлийн Тахилт салбарт

Friday, April 3, 2015

Good Neighbors--ийн Яармаг салбар

Хан-Уул дүүргийн 2-р хороон дахь Good Neighbors ОУТББ-ЫН Орон нутгийн хөгжлийн зөвлөлийн Яармаг салбартай хамтран ажиллав. 2015.04.03

Ангилал

10.20 2012.09.08 2012.09.15 2013 2013.02.25 2014 Citizen Participation Deliberative Dеmосгасу Deliberative роlling discussion e-government facilitator FOCE Good Neighbors IRI James S. Fishkin KAS Legatum Prosperity Index news OHXC plebiscitis referendum SDC sound Status neutrality Switzerland V www.khural.mn А.Саруул Баг Багануур дүүрэг Багахангай дүүрэг баримт бичиг Бат-Очир БАТТҮВШИН Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Бүх нийтийн санал асуулга Бямбадоржийн ЧИЛГЭР видео Газар шинэчлэн зохион байгуулах гарын авлага Д.Баттулга Дархан-Уул аймаг Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн Тамгын газар Жишиг хороолол захирамж Зөвлөлгөөн Зөвлөлдөх Ардчилал Зураглал Зууны мэдээ илтгэл ИНХ ИНХ-ын үлгэрчилсэн дүрэм Иргэдийн оролцоо Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн сайн дурын бүлэг Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэдийн хурлын төлөөлөгчид Иргэн Ламжав Иргэний танхим Либерал хаус Манай хороо-Миний оролцоо Манай хороо-Хоггүй орчин Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил Мэдээлэл Налайх дүүрэг Нийтийн зар мэдээний тогтолцоо Нийтийн зар мэдээний тухай хууль Нийтийн зар мэдээний хууль Нийтийн санал хураалтын хууль НИТХ Ном Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан Орхон аймаг Өглөөний цай Санал асуулга Сонгинохайрхан дүүрэг Судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг ТББ Тогтоол Төв аймгийн Зуунмод сум төсвийн хэлэлцүүлэг төслийн хэлэлцүүлэг Төсөв Төсөл Удирдамж Улаанбаатарын дүрэм Уралдаан Урилга Урлаг Урлаг Хөгжлийн Төлөө УТБА үзэл баримтлал үлгэрчилсэн дүрэм - журам Хан-Уул дүүрэг ХАРХҮҮ Доноров Ховд аймгийн Иргэдийн Хурал Хог хаягдал Хороо хорооны иргэдийн нийтийн хурлын журам хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн журам Хорооны иргэний танхимын үлгэрчилсэн дүрэм Хорооны үлгэрчилсэн дүрэм Хотын гудамж Хотын гудамж - Миний нутаг Хөрөг хуулийн төсөл Хүн ам Хэлэлцүүлэг Хэнтий аймаг Цагийн Хүрд Хөтөлбөр Ч.Сосормаа Чингэлтэй дүүрэг Швейцарийн хөгжлийн агентлаг Шилэн данс Шилэн дансны тухай хууль Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Шууд ардчилал хүрээлэн Эрүүл аюулгүй байдлын индекс ярилцлага